link
ШУТИС-ийн МТС-ийн Органик технологийн багаас “ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013оны 11-р сарын 22-ны баасан гаригт ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн эрдэм шинжилгээний албаны дарга доктор Х.Отгон-Эрдэнэ, ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн И.Болд нар оролцноос гадна Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн корпораци, ШУА-ын ХХТХ, МУИС, ШУТИС-ийн харъяа сургуулиудын эрдэмтэн докторууд, судлаач багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд болон докторант, магистрант оюутнууд шатах ашигт малтмалууд болох нефть, нүүрс, занар, модны боловсруулалтын талаар өөрсдийн гүйцэтгэж буй судалгааны ажлаа танилцуулав.
Энэхүү хуралд идэвхитэй оролцон хамтран ажилласан нийт эрдэмтэн судлаачиддаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
Энэ хурлын цаашид жил бүр зохион байгуулахыг хуралд оролцогсод хүсч байлаа.
Хүндэтгэсэн,
МТС-ийн химийн технологийн салбарын Органик технологийн профессорын багийн хамт олон.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea