link
ШУТИС-“ийн Оюутнуудын дунд жилд бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын тэргүүн” шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд 2013/14 оны хичээлийн жилд эрэгтэй 12 , эмэгтэй 13 багийн нийт 25 багийн 300 тоглогч 8 өдрийн турш ур чадвараа сорьж дүнгээ гаргалаа.
Эрэгтэй баг:
1-р байрыг ЭХИС-ийн Б.Батзолбоо ахлагчтай баг
2-р байрыг КТМС-ийн Л.Мөнхнасан ахлагчтай баг
3-р байрыг МХТС –ийн Э.Мөнгөншагай ахлагчтай багууд “Алт, мөнгө, хүрэл” медалиар шагнагдаж
4-р байрын “ Тусгай” шагналыг БИАС-ийн Ш.Тэмүүгээ ахлагчтай баг хүртлээ.
Эмэгтэй баг:
1-р байрыг МХТС-ийн О.Болортуяа ахлагчтай баг
2-р байрыг КТМС Б.Тэмүүлэн ахлагчтай баг
3-р байрыг ЭрТС-ийн З.Солонго ахлагчтай багууд Алт, мөнгө, хүрэл” медалиар шагнагдаж
4-р байрын “ Тусгай” шагналыг ҮТДС –ийн Б.Долгорсүрэн ахлагчтай багууд тус тус хүртлээ.
Тэмцээний шилдэг тоглогчдоор: эмэгтэй тоглогчдоос МХТС-ийн О.Болортуяа, эрэгтэй тоглогчдоос ЭХИС-ийн Б.Батзолбоо, ШУТИС-ийн болон МУ-ын шигшээ багийн холбон тоглогч УУИС-ийн төгсөгч Б. Ариунболд агсны нэрэмжит шилдэг холбон тоглогчоор КТМС-ийн багийн холбон тоглогч А.Сайнхүү шалгарч “Дурсамж” мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус тэмцээний үеээр зохиогдсон хосын шидэлтэнд УУИС-ийн тоглогч Аюушжав, Цэлмүүн нар 57 оноогоор түрүүлж, 3 онооны шидэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс МХТС-ийн Б.Санчир, эмэгтэйчүүдээс УУИС-ийн Б.Заяа нар тэргүүлэв.
Багийн нийлбэр дүнгээр М.Амаржаргал дасгалжуулагчтай МХТС тэргүүн байр эзэлж шилжин явах “Цом”-ыг гардан авлаа.
Тэмцээнд амжилтай оролцсон баг тамирчдаа сурлага спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Биеийн тамир, спортын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea