link
Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD), Хилийн чанад дахь Ерөнхий боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Газар (ZfA), Гёте институт, ХБНГУ-ын Элчин сайдын яам , Монгол-Германы Гүүр ТББ хамтран МУ-ын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр 2013 оны 10 сарын 19-ний бямба гарагт 11.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд ГЕРМАНЫ БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ 6 дахь жилдээ зохион байгуулагдаж өнгөрлөө.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Математикийн сургуулийн Дифференциал тэгшитгэлийн баг оролцож герман хэлээр сургалт явуулдаг германы инженерийн ангийнхаа талаар сурталчилахаас гадна тус ангид суралцаад Герман улсад суралцах, тэтгэлэг болон судалгаа шинжилгээний ажил хийх боломжуудын талаар мэдээлэл өгч, залуу үеийнхэнд Германд боловсрол эзэмшихэд шаардлагатай герман хэлний DSH шалгалтыг ШУТИС-д авч байгааг танилцуулав. Мөн Гёте Институтээс ШУТИС-д математик, механик, физик, химийн 162 ном хандивласан батламжийг профессор Ц. Сарантуяад гардуулав. ХБНГУ-ын элчин сайд Герхард Тийдеманнд ШУТИС-ийн германы инженерийн бэлтгэл ангийг танилцуулав.
Үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-ийн Математикийн Сургуулийн Германы инженерийн бэлтгэл ангийн сургалтын талаар дифференциал тэгшитгэлийн багаас мэдээлэл өглөө. Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн МС-ийн багш Б. Мөнхцэцэг, С.Сэржмядаг, Ү.Ариунаа, туслах ажилтан С. Маргултай нар болон ГИБ-ийн оюутан Ууганбат, Хуншагай, Уянга, Гомбожав, Маргад-Эрдэнэ, Цо.Гансүх, Тамир, Сувд нар идэвхтэй оролцож сургуулиа сурталчилсан байна.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project