link
ШУТИС-ийн “Миний ном” клубийн оюутнуудтай ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр уулзаж ном бэлгэлэв.
Өөрийн бага, залуудаа уншиж байсан болон охиныхоо унших дуртай дэлхийн сонгодог бүтээлүүдийн англи хэл дээрх ном бэлэглэсэн юм. Удирдах зөвлөлийн дарга оюутнуудад хандан аливаа уран зохиолыг төрөлх хэлээр нь уншиж байж жинхэнэ яруу сайханыг нь мэдрэх учраас гадаад хэлийг сайн сурах хэрэгтэйг захилаа.
Д.Одхүү дарга өөрийн номын хорхойтон байсан бага насны тухай, мэргэжилтэй боловсролтой хүний ялгаа гэх мэт бодож эргэцүүлдэг зүйлээ оюутнуудтай хуваалцаж чөлөөтэй ярилцлаа.
Д.Одхүү “ном гэдэг хүнийг төлөвшүүлэх гол түлхүүр учраас номын клуб ажиллуулах нь маш чухал. Цаашид ч олон сайхан ном та бүхэндээ авч ирж өгөх болно. Та бүхний энэ сайхан үйлсэд дэмжлэг үзүүлэн оролцож, боломжтой үедээ зохион байгуулж буй ажилд чинь өөрийн биеэр оролцох болно” гэлээ.
Нийт номын хорхойтон оюутнуудын өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье.
“Миний ном” клуб
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea