link
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬД НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА
Бүртгэл: 2013 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ШУТИС-ийн нэгдүгээр байрны 302 тоот өрөөнд бүртгэнэ.
Шалгалт: 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд Математикийн хичээлээр авна.
Бүрдүүлэх материал:
Дэлхий дахинд үйлдвэржилтийн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үйл явц эрчимтэй явагдаж байна. Энэ шилжилтээс шалтгаалан боловсролын зорилго, агуулга хурдтайгаар өөрчлөгдөж байгаа бөгөөд баялаг бүтээгч инженер, мэргэжилтнүүд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй болж байна.
2013-2014 оны хичээлийн жилээс ШУТИС нь өөрийн бүрэлдэхүүн сургуулиудад харъяалагдаж байсан ахлах сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ байгуулах шийдвэр гаргасан юм.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ нь Монгол улсын хэмжээнд загвар болохоор зохион байгуулагдсанаар орон даяар байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авъяас чадвартай сурагчдыг элсүүлэн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан технологийн ахлах сургуулиудын тусгай хөтөлбөрөөр суралцуулах боломж бүрдүүлнэ.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ төгсөгчид нь дотоодын болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад техник технологийн чиглэлээр элсэн суралцаж улмаар Монгол улсын технологийн хөгжлийг жолоодох өндөр мэдлэг чадварыг эзэмшинэ.
Шинэ технологийн үсрэнгүй хөгжил, шинэ мэдлэг, олон соёл иргэншил хосолсон 21-р зуунд ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ эрхэм Элсэгч танд дараах боломжуудыг санал болгож байна.
ТАНД БАЯРЛАЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Лавлах утас: 99906886, 99840888, 96889348, 88110093
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea