link
Судлагааны уншлагын танхимын нээлт 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн Русский центр төв боллоо. Нэлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, ОХУ-ын ТНС төлөөлөгч Авдеева Н.В нар үг хэлж, тууз хайчлав. ШУТИС болон ОХУ-ын Москва хотын Улсын Төв Номын Сангийн хооронд 2011 онд байгуулсан гэрээний дагуу ОУДБСТөвийн дэргэд “Судалгааны уншлагын танхим”-ыг нээж байгаа юм.
Ёслолын ажиллагаанд оролцохоор ОХУ-ын Москва хотын Улсын Төв Номын Сангийн удирдлага мониторингийн албаны дарга Авдеева Нина Владимировна, “Диссертацийн электрон номын сан” төслийн ахлах мэргэжилтэн Блинова Татьяна Александровна нар хүрэлцэн ирсэн байна. Монголд анх удаа ШУТИС ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан бүх салбар мэргэжлийн 950000 гаруй диссертаци, 6200 гаруй шинжлэх ухааны ном, 360000 нотны бичлэг, 750000 уран зохиолын ном, 300000 эртний ховор нандин бүтээлүүд, 600000 гар бичмэлийг е-хэлбэрээр уншиж судлах, хэвлэж ашиглах боломж бүрджээ.
Нээлтэнд проректор Б.Очирбат, Москва дахь ШУТИС-ийн төлөөлөгч Л.Гүрбазар, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, ОХУ-ын их сургуулиуд, Хятадын их сургуулиудын зочид төлөөлөгчид ШУТТНС-ийн ажилтнууд оролцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea