link
Япон улсын эзэн хаанаас шинжлэх ухаан, соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гарамгай амжилт гаргасан өөрийн орны эрдэмтэн - судлаачид, соёлын зүтгэлтнүүдэд жил бүр шижюхоошёшагналыг( шинжлэх ухааны гавьяат ажилтан - ред ) олгодог уламжлалтай юм. Энэ жил Монгол судлаач, эрдэмтэн Конагая Юүки нэр хүндтэй энэ шагналыг эзэн хаанаасаа гардан авлаа.
Конагая Юүки нь анх 1978 онд монголд оюутан солилцооны шугамаар ирж, монгол хэл сурч эхэлжээ. Тэрээр 1983 онд Киотогийн их сургуулийг амжилттай төгсөж, Осака хот дахь угсаатан судлалын эрдэм шижилгээний хүрээлэнд ажиллах болсон цагаас хойш монгол судлалын салбарт ажиллаж, монгол судлалын сэдвээр олон бүтээл турвиж нэрд гарч яваа эрдэмтэн юм.
Япон орон бол дэлхийн монгол судлалын тэргүүлэх орнуудын нэг билээ. Япон оронд Монгол судлал бүр XIII зуунаас улбаатай болохыг олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм. Тэр үед Монголын их хаан Хубилай өөрийн элчийг хэд хэдэн удаа элгээж, Япон улстай харилцаа тогтоохыг зорьж байсан тухай түүхийн сурвалж бичгийн мэдээ байдаг. Тэр үед Япончууд харийн довтолгооноос эмээн болгоомжлож, улс орноо хамгаалах арга, тактик боловсруулж, монголчуудын цэргийн хүч чадал, монгол цэргийн байлдааны ур чадвар, зэр зэвсэг болон монголчуудын зан чанар, ёс заншил, соёлын талаар мэдээ цуглуулах ажлыг идэвхтэй хийж байжээ. Энэ бүх цуглуулсан баримт, мэдээ нь хожмын монгол судлалын үнэт материал болон өвлөгдөн ирсэн байдаг. 1868 оны Мейжигийн хувьсгалын ( хөрөнгөтний ардчилсан хувьсгал - ред ) дараа Япон оронд Монгол судлал жинхэнэ утгаараа эрчимтэй хөгжих замдаа оржээ. 1877 онд байгуулагдсан Токиогийн их сургууль, 1897 онд байгуулагдсан Киотогийн их сургуулиудад К. Ширатои, Т. Найто нарын зэрэг монголч эрдэмтэд ажиллаж, гол төлөв хятад сурвалж бичигт тулгуурлан монголын түүх, сурвалж бичгийн судалгааг хийж байв. 1908 оноос Токиогийн гадаад хэлний их сургуульд нэг жилийн түргэвчилсэн хөтөлбөрөөр монгол хэлийг үзэх болсон байна. 1912 онд энэ сургуулийг Токиогийн гадаад хэлний их сургууль болгон өргөжүүлж, монгол хэлний тэнхимийг нээн ажилуулж эхэлснээс хойш олон арван мэргэжилтэн төгсөн гарч, монгол судлалын салбарт ажиллах болжээ. Энэ үед Япон оронд Монгол судлалд сурвалж бичгийн судалгаа чухал суурийг эзэлж байлаа. 1907 онд монголч эрдэмтэн Накао Мичио " Монголын нууц товчоо " -г Япон хэлэнд анх удаа орчуулан хэвлүүлжээ. Түүнээс хойш К. Ширатори, М. Мураками, Ш. Хаттори, Ш. Озава нарын зэрэг монголч эрдэмтэд түүнийг орчуулан судлаж ирсэн байна. Одоогоор " Монголын нууц товчоо " тав дахь удаагаа Япон хэлэнд орчуулагдан, галиг, тайлбарын хамт хэвлэгдээд байгаа билээ.
№0--Эзэн-хааны-Шижюхоошё-одон--紫綬褒章
№1 2013 онд Эзэн хааны шагнал хүртсэн Японы эрдэмтэд. Ар эгнээний баруун гар талаас нэг дэх нь профессор Конагая Юүки
№2 Профессор Конагая Юүки XXI зуун дахь Монголын хөгжил сэдэвт олон улсын бага хуралд илтгэл хэлэлцүүлэв. НТС.УБ.-2005
№3 Тус хурлыг зохион байгуулсан НТС-ийн хамт олны дунд профессор М.Мацубара, Конагая Юүки нар.УБ
№4 Профессор А.Энхбаатар, Конагая Юүки, Г.Хайдав нар НТС-ээс зохион байгуулсан олон улсын хурлын үеэр.УБ.2003 он
№5 Профессор Конагая Юүки, Ч.Хурц нар Монголын уул уурхайн хөгжил сэдэвт олон улсын хурлын төлөөлөгчдийн дунд Осака
№6 Евроази ба монголын эзэнт гүрэн сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулав. Осака.2004
№7 Япон улсын хаан хүү Акишиномия, профессор Коанагая Юүки нар Монголын урлагийн тоглолт үзсэний дараа. Осака 1998 он
№8 Тэнгэрийн цаг ном Япон хэлэнд орчуулагдан хэвлэгдсэний дараа анхны ерөнхийлөгч П.Очирбат, профессор Конагая Юүки нар.УБ.2004
№9 Ерөнхий сайд асан Д.Содномтой уулзаж ярилцав.УБ. 2004
№10 Туулсан замд төрсөн бодол номын талаар Санпилын Жалан аажавтай уулзаж ярилцав.УБ
№11 Зүрхний хилэн романыг Япон хэлэнд орчуулах тухай яриа хийв. Зохиолч Ж.Пүрэвийн хамт УБ.2003.он
№12 Оросын монголч эрдэмтэн Н.Л.Жуковскаятай уулзав. Осака.1999 он
№13 Профессор Конагая Юүки хээрийн судалгаанд гарахын өмнө. 2012 он
Профессор Конагая Юүки нь өөрийн судалгаагаараа юуны өмнө сурвалж бичгийн судалгаанд тулгуурлан хөгжиж байсан Япон дахь монгол судлалын хөгжилд шинэ уур амьсгал оруулсныг судлаачид тэмдэглэж байна. Тэрээр Осака хот дахь Угсаатан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнг үндэслэн байгуулагч, монгол судлаач эрдэмтэн Умесао Тадао нарын үндсийг нь тавьсан хээрийн шинжилгээний арга зүйг уламжлан авч, нүүдэлчин монголчуудын мал маллах арга ажиллагаа, эдийн болон оюуны соёл, шашин шүтлэгийн сэдвээр арвин их материал цуглуулж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулжээ. Энэ ажлын хүрээнд тэрээр нүүдэлчин удамт, монгол гаралтай хүмүүсийн оршин суудаг дэлхийн олон орноор аялан явж, тэдний өнгөрсөн болон өнөө үеийн амьдралын хэв маяг, ёс заншил, уламжлалт соёлын харьцуулсан судалгааг хийсэн байна. Мөн монгол оронд социалист нийгмийг байгуулж байсан үеийн тухай баримт, материал цуглуулж, энэ үйл хэрэгт оролцож явсан хүмүүсийн дурсамж яриаг НТС - ийн багш, доктор И. Лхагвасүрэнгийн хамтаар япон, англи, монгол хэлээр цуврал хэлбэрээр хэвлүүлэн гаргаж байна. Профессор Конагая Юүкигийн анхаарлаа хандуулж ирсэн өөр нэг чухал салбар бол Монгол - Японы соёлын харицааны асуудал юм. Энэ чиглэлд тэрээр олон төсөл санаачлан хэрэгжүүлсэн байна. Түүний нэг нь " монгол самбар " төсөл юм. Энэ төслийн хүрээнд Японы сайн санаат хүмүссийн хандивласан хөрөнгөөр Япон улсад үйлдвэрлэсэн сургуулийн зориулалт бүхий самбаруудыг монголын хөдөө орон нутгийн сургуулиудад олгож ирсэн юм.
№14 ОХУ-ын Тувагийн нутагт байдаг энэ хүн чулууг Тува нар Чингис хаан гэж нэрлэдэг. 1995 он
№15 Профессор Конагая Юүки нар Хотон ястаны дунд хээрийн судалгаа хийв. Увс аймаг.1996 он
№16 Дээд Монголчуудын дунд Хөх нуурт. Хөх нуур 2002 он
№17 Япон инженерүүд монгол гэрт зориулан бүтээсэн нарны зай, сахин сэнсийг турших үед. Осака. 1999 он
№18 Америкт шилжин суусан Халимагийн холбооны тэргүүн Ж.Н.Бурхиновтой уулзав. Нью Йорк. 2002 он
№18 Их Монгол үзэсгэлэнг зохион байгуулав. Осака. 1998 он
№19 Гадаад гарсан монголын соёлын дурсгалуудыг эрин сурвалжлах төслийг хэрэгжүүлэв. Москва. 2001 он
№20 Их монгол үзэсгэлэн хамгийн олон үзэгчдийнхээ тоогоор Японд рекорд тогтоов. Осака. 1998 он
№21 Их Монгол үзэсгэлэнгийн үеэр. Осака. 1999 он
№22 Оросын Монголч эрдэмтэн В.В.Грайворонский Их Монгол үзэсгэлэнгийн хүндэт зочин болов. Осака. 1999 он
№23 Осака хот дахь Угсаатан судлалын хүрээлэн бол дэлхийн томоохон судалгааны төвүүдийн нэг юм. Осака. 2012 он
№24 Осака хотын СЭНРИ цэцэрлэгт хүрээлэнд байрлах нисч яваа нар нэртэй баримал. Энд Их монгол үзэслэнгийн нээлт болсон. Осака. 1998. он
№25 Профессор Конагая Юүки, И.Лхагвасүрэн нарын хамтарч болон дагнасан байдлаар хэвлүүлсэн бүтээлүүд
№26
№27
№28
№29
№30
№31
№32
Манай НТС нь Профессор Конагая Юүкитэй олон жилийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүнд :
1. "Монголын нүүдэлч малчдын бэлчээр ашиглалтын уламжлал, шинэчлэл"(2003.УБ )
2. " 21-р Зуун дахь Монголын хөгжил " ( 2005. УБ )
3. " Их түүхийн жимээр хамтдаа аялсан он, жилүүд " ( 2007.УБ )
4. " Ойрад монголын түүх, угсаатны зүйн судалгаа, шинэ хандлага " ( 2012 он, Осака )
зэрэг олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг профессор Конагая Юүкигийн оролцоотойгоор зохион байлаад байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea