link
ШУТИС-ийн Эрчим хүчний Инженерийн сургуулийн Үйлдвэрийн экологи, сэргээгдэх эрчим хүчний профессорын багийн ахлах багш З.Баттогтох 2013 оны 6 сарын 14-ний өдөр Дулааны эрчим хүчний мэргэжлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд "Дулааны цахилгаан станцын үнсний тархалтыг цацраг идэвхт бодисын түвшингээр тодорхойлох аргачлал боловсруулах" сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. З.Баттогтох таньд докторын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргээд цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.

Мөн ШУТИС-ийн Эрчим хүчний Инженерийн сургуулийн докторант Б.Бат-Эрдэнэ 2013 оны 6 сарын 14-ний өдөр Дулааны эрчим хүчний мэргэжлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд "Бага чадлын халаалтын зуухны эдийн засаг, экологийн үр ашгийг дээшлүулэх судалгаа" сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Б.Бат-Эрдэнэ таньд докторын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргээд цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.
ШУТИС.ЭХИС
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION