link
ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, ЮНЕСКО-ийн дэргэдэх Төв Ази Судлалын хүрээлэнгийн хамтарсан “Торгоны зам: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2013 оны 06 сарын 05-нд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус хуралд ЮНЕСКО-ийн дэргэдэх Төв Ази судлалын хүрээлэнгийн Захирал Шахин Мустафаев, Узбекстаны Их Сургуулийн профессор Азиз Татибаев, Нагояагийн Их Сургуулийн профессор Томо Моригива, Анкарагийн Их сургуулийн профессор Саадаттен Гөмеч, Ираны Их Сургуулийн профессор Фарханг Жаханбакхш зэрэг 6 орны 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэхүү хурлыг зохион байгуулснаараа Монголын эзэнт гүрэн, түүний хөрсөн дээр үүссэн улсуудын нийгэм, соёлын түүхийг судлах судалгааг гүнзгийрүүлж, ЕвроАзийг нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд холбосноороо хүн төрөлхтний түүхэнд чухал хувь нэмэр оруулсан худалдааны зам Торгоны зам, түүний, эрх зүй, соёлыг судалдаг эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж өглөө. Тус хурлыг НТС-ийн Аялал жуулчлалын баг амжилттай зохион байгуулсан.
HTC
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION