link
Монголын оюутны спортын универсиад III их наадам нь Оюутны спортын нэгдсэн цогцолбор арга хэмжээ бөгөөд Монгол улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 2012 оны 8 сарын 1-ний өдрийн 262 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, оюутны дунд спортыг хөгжүүлэх, оюутан залуучуудын бие бялдрын хөгжлийг сайжруулах, Монгол улсын оюутны шигшээ баг бүрдүүлэх зорилгоор спортын 15 төрлөөр зохион байгуулагдсан тэмцээнүүдэд ШУТИС-ийн ДаТС-ийн оюутнууд амжилттай оролцож хөдөө орон нутгийн “Спортын шилдэг сургууль” болж цом, өргөмжлөл, 3 сая төгрөгөөр шагнагдав. Тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчид, дасгалжуулагч багш нартаа сурлага, спорт, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Спортын тэмцээнүүдэд оролцоход баг тамирчдыг туслаж, дэмжиж байдаг НТС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, Биеийн тамир спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт болон Биеийн тамирын багийнхандаа баярлаж талархсанаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ДаТС-ийн захиргаа
Хүмүүнлэгийн ухааны профессорын баг
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION