link
ШУТИС- ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнгээс санаачлан "Ойн нөөц ашиглах, нөхөн сэргээх тогтвортой менежмент" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, Ойн газартай хамтран 2009 оны 4 сарын 30-нд зохион байгуулан явуулав.
Энэхүү хурал нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жилийн хурлыг ШУТИС- ийн 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан явууллаа. Хуралд ой модны салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй ШУТИС, МУИС, ХААИС- ийн профессор багш нар, оюутнууд болон тус салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулдаг ШУА-ийн Геоэкологи, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид, ГТХАН- ийн "Байгаль хамгаалал ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент" хөтөлбөр, НҮБ- ийн ХХАА-н байгууллагын "Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл, Монголын ойчдын нэгдсэн холбоо, Монголын Ой модны үйлдвэрүүдийн ассоциацийн төлөөлөл оролцож хуралд хэлэлцэгдсэн асуудлаар санал бодлоо солилцов.
Хуралд зориулан дээрх байгууллага, хувь хүмүүсээс 60 гаруй хүн оролцсон 33 өгүүлэл, илтгэл ирүүлсэн бөгөөд эдгээрийг эмхэтгэн ШУТИС- ийн Эрдэм шинижлгээний бүтээлийн тусгай дугаар болгон хэвлүүлэн гаргасны зэрэгцээ дээрх хуралд 9 илтгэлийг хэлэлцүүлэв.
Хурлын шийдвэрээр БОАЖЯ, ХХААХҮЯ болон холбогдох төр засгийн байууллагуудад хандсан санал, зөвлөмж гаргав.
Ой модны сургалт судалгааны хүрээлэн
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea