link

Монроуд компани ШУТИС-ийн 7 оюутанд тэтгэлэг гардуулав
2013-05-08 22:37 Админ

Монроуд ХХК-ийн хамт олон энэ жилээс эхлэн сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж байгаа оюутнуудад тэтгэлэг өгөхөөр болжээ. Тус компанийн тэтгэлэгт хамрагдахаар ШУТИС-ийн Барилга инженерийн сургуулийн 200, Механик инженерийн сургуулийн 100 оюутан бүртгүүлсэн байна. Үүнээс тус компани 7 оюутан шалгаруулж бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов.

Тус тэтгэлэг гаруудлах ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд болж ШУТИС-ийн Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, Нийгмийн түншлэлийн албаны дарга А.Идрээ, МИС-ийн захирал Д.Цолмонбаатар, БИАС-ийн дэд захирал Э.Нинжгарав болон бусад профессор багш нар  Монроуд ХХК-ийн Техникийн бодлогын зөвлөх Л.Отгонбаатар, Захирлын туслах Ц.Мөнхцэцэг, Хүний нөөцийн менежер С.Нарантуяа, Материалын инженер Г.Анхцэцэг оролцлоо.

 

  Монроуд ХХК нь зам гүүр барих, машин механизмын түрээсийн үйлчилгээ явуулах чиглэлээр 2001 онд байгуулагдсан. Монроуд ХХК нь нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарласан хөгжлийн хөтөч, салбарын манлайлагч, анхдагч байх эрхэм зорилготой ажээ. Салбартаа манлайлагч байхын тулд боловсон хүчнээ хөгжүүлэх менежментийн оновчтой бодлого явуулж, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, чадварлаг хамт олон болон өргөжин хөгжиж байна.

 


НТА

 

Affiliated schools