link

Оюутны Универсиад III наадмын “Спорт аялал”-ын тэмцээн боллоо
2013-05-07 17:09 Админ

Энэ оны Монголын Оюутны Универсиад III наадмын “Спорт аялал”-ын  тэмцээн 5 дугаар сарын 3-5-ний хооронд  Баянзүрх дүүргийн  “Хардын тохой” гэдэг газарт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 сургуулийн баг тамирчид ур чадвараа сорилоо. Тэмцээн таван төрөл, нэмэгдэл 2 төрлөөр өрсөлдөж их онооны системээр дүнгээ гаргалаа.

              1-р байр:  МОН-АЛТИУС

              2-р байр: Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль   

              3-р байр: Батлан Хамгаалахын Их Сургууль

              4-р  байр: Үндэсний Биеийн тамирын дээд сургууль

              5-р байр: Монголын үндэсний их сургуулиуд удаах байр эзэллээ.

 ШУТИС-ийн багийн ахлагчаар БИАС-ийн оюутан Л.Пүрэвсүрэн, дасгалжуулагчаар спортын мастер Б.Баатардорж, багийн эмэгтэй 3,  эрэгтэй 5, нийт 9 хүний бүрэлдхүүнтэй оролцлоо. Тус тэмцээнд амжилттай сайн оролцоход шаардлагатай хэрэглэл материал болон итгэл, эрч хүч өгсөн ШУТИС-ийн нийт хамт олондоо  Спорт аялалын шигшээ багийн  хамт олноос талархал илэрхийлье.

Багийн дасгалжуулагч ахлах багш, спортын мастер Б.Баатардорж


НТА

Affiliated schools