link
Программчлалын улсын 23-р олимпиад 2013 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр МУБИС-КМТС дээр амжилттай явагдаж ШУТИС-КтМСургуулийн програм хангамжийн ангийн 4-р курсын оюутан Одонгэрэлийн Бат-Эрдэнэ 210 оноогоор гуравдугаар байр эзэлж хүрэв медал авч, багийн гишүүдийн нийлбэр оноогоор ШУТИС-КтМСургуулийн О.Бат-Эрдэнэ /ПХ-4/, Э.Шүрэнчулуун /ПХ-4/, Д.Хүрэлцоож /ПХ-3/ нарын бүрэлдэхүүнтэй КтМС-1 баг гуравдугаар байр эзэллээ.
Программчлалын олимпиадад Мэдээлийн Технологи, Программчлалын чиглэлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудаас шалгарсан 11 их дээд сургуулийн 18 багийн 54 оюутан оролцож, 2 өдрийн хугацаанд тус бүрдээ 50 оноотой 6 бодлого бодож, нийт 300 оноогоор уралдсан юм.
Бүтээлийн уралдаан 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Blue Sky Tower”-н үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдан, нийт 9 сургуулийн 29 бүтээл тавигдаж олон нийтэд танилцуулагдсанаас ШУТИС-КтМСургуулийн Мэдээллийн Системийн 4-р курсийн оюутан Гансүхийн Содбилэг “Гар утсанд суурилсан багшийн э-Журнал” бүтээлээрээ шилдэг 5-н бүтээлийн нэгээр шалгарч ММЗО ТББ-ын нэрэмжит шагнал авлаа.
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate