link
ШУТИС, Математикийн сургуулийн Инженерийн математикийн профессорын багын сургалтыг боловсронгуй болгох чиглэлээр жил бүхэн зохиогддог эрдэм шинжилгээний бага хурал “Сургалтын технологийн шинэчлэлд” сэдэвтэйгээр 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС-ийн Дарханы Технологийн сургууль, Математикийн сургууль, Нийгмийн технологийн сургууль, Механик инженерийн сургууль, Хүнсний инженер био технологийн сургууль, Үйлдвэрлэл дизайны сургууль, Уул уурхайн инженерийн сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгчид илтгэл тавьж оролцохоос гадна инженер математикийн магистр, бакалавр оюутнууд оролцлоо.

Оролцогчид өөрсдийн судалгааныхаа ажлын чиглэлээр туршлага солилцож сургалтын технологийг сайжруулах зөвлөмж гаргалаа.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project