link
Цахим хичээл боловсруулах Articulate Studio програмын өөрөө сурах бичиг CD-ны хамт хэвлэгдэн гарлаа. Сурах бичгийг Интерномын бүх салбаруудаар худалдаалж байна.
Олон арван жилийн өмнө үүсэж хөгжсөн зайн сургалтын хөгжлийн дээд хэлбэр болох цахим сургалтанд энэхүү Articulate Studioпрограмын хэрэглээ үнэхээр сайхан боломжийг олгоно.
Энэ боломжийг ашиглахын тулд эрхэм та сурах бичгийг мөр алгасалгүй уншиж, CD дээрх толь бичгийг үзэж, сурах бичигт орсон гадаад үг хэллэгийн зөв дуудлагыг сонсож, бие даан гүйцэтгэх ажлыг даалгаврын дагуу хийснээр сургалт илүү амжилттай болох юм. Учир нь онолын ойлголтууд болон дадлага ажил, улмаар бие даан гүйцэтгэх ажлууд нь ухагдахуунуудыг ойлгоход зориулж логик дэс дараалал бүхий боловсруулагдсан учраас зарим зүйлийг уншилгүй орхих (мэддэг юм шиг санагдаад), эсвэл хийлгүй орхих (залхуу хүрээд) гэх мэт асуудал гаргавал энэхүү логик холбоо, уялдаа алдагдаж эрхэм та цаг заваа дэмий алдсан зүйл гарах вий гэдгээс болгоомжилж байна.
Articulate Studio: програм нь цахим хичээл бэлтгэхэд хамгийн тохиромжтой Adobe бүлгийн програм бөгөөд дотроо Presenter, Engage, QuizMaker, Video Encoder гэсэн 4 програмтай. Эдгээр 4 програм нь тус тусын үүрэг зориулалттай. Үүнд:
Articulate Video Encoder: хичээлд ашиглагдах дүрс бичлэгийг боловсруулан FLV буюу флаш өргөтгөлтэйгээр хадгална. Мөн энэ програмаар вэб камер ашиглан бичлэг бичих, бэлэн дүрс бичлэгийг засварлана.
Articulate QuizMaker: хичээлд ашиглагдах тестийн материалыг бэлтгэнэ. Тестийг 11 төрлөөр, асуумжийг 9 төрлөөр боловсруулна. Мөн боловсруулсан тестийг програмын тусламжтайгаар шалгаж, дүнг заасан мэйл хаяг руу илгээх, хэвлэх зэргээр олон сонголтыг ашиглах давуу тал энэ програмд бий.
Articulate Engage: хичээлийн цөм агуулга буюу энгийн үгээр хэлэхэд лекцийн материалыг 11 загвар ашиглан боловсруулна.
Articulate Presenter: Дээрх програмуудаар боловсруулсан дүрс бичлэг, тест, лекцийн хичээл зэргийг нэгтгэнэ. Өөрөөр хэлбэл хичээлийг бэлэн болгох, байрлуулахад зориулагдсан гол програм юм. Энэ програм нь бие даан ажиллахгүйгээр Microsoft Office Power Point програмд нэмэлт цэс хэлбэрээр сууж ажилладаг. Иймд Microsoft Office Power Point програмаар хичээлд хэрэглэгдэх бусад слайдуудыг бэлтгээд, командуудыг нь ашиглан хөдөлгөөн, дуу, графикний бүхий л эффектүүдийг ашиглаж болно. Харин энэ бүхний дараа Articulate Presenter програмын Articulate цэсэнд байрлах командуудын тусламжтайгаар хичээлийг HTML өргөтгөлтэй болгож, online болон offline аль ч хэлбэрээр ашиглахад бэлэн болгоно гэсэн үг юм.
Иймд та сурах бичгийг авч өөрөө бие даан сурч болохоос гадна манай сургуулиас зохион байгуулж буй сургалтад сууж болно.
Articulate Studio програм өөрөө сурах бичиг. УБ. 2013. 188нүүр. 335зураг.
ISBN 978-99973-51-00-5
Зохиогчид: Ч.Чулуунцэцэг, Ч.Цолмончимэг
Редактор: Р.Төрбат ШУТИС. еНээлттэй сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, Ц.Түвшинтөгс ШУТИС. Е-Нээлттэй сургууль. Зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн е-Нээлттэй сургууль
http://www.emust.edu.mn
Утас: 324085, 88995700
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea