link
Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн Шим тэжээл судлалын төв, Оюутны Зөвлөл болон хоолзүйч оюутнуудын "NCN" клуб хамтран оюутны "Зохистой хоол" өдөрлөг 2013 оны 4-р сарын 1-ний өдөр Хоол, шим тэжээлийн лабораторид болж амжилттай өндөрлөлөө. Өдөрлөгийн үеэр оролцогчдын дунд зохистой хооллолтын мэдлэг шалгах "Агшин" асуулт хариултын уралдаан, өглөөний цайны ач тусыг ойлгуулах зорилгоор "Өглөөний цайны цэс зохиох" хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж, оролцогчдын дундаас 3 азтанг сугалаагаар тодруулж, тус лабораториар үнэгүй үйлчлүүлэх эрхээр шагнаж урамшуулав.

Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон ХИБС-ийн оюутнууддаа талархлаа илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Оюутны "Зохистой хоол" өдөрлөгийг цаашид сар бүр зохион байгуулах тул оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Шим тэжээл судлалын төв, утас: 312124
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION