link
Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд “Мультимедиа сургалтын материал бэлтгэх” дэд төслийг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж хаалтын албан ёсны арга хэмжээг 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын санд зохион байгуулав. Энэхүү дэд төслийг хэрэгжүүлэх гэрээт байгууллагаар ШУТИС шалгарч тус ажлыг холбогдох мэргэжлийн туршлагатай эрдэмтэн доктор багш нар, мэргэжлийн ажилчдыг ажиллуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, оюутан сурагчид, мультимедиагийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд зэрэг 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад зориулсан Хүнд машин механизмын засварчин, Цахилгаанчин, Сантехникч, Гагнуурчин, Авто машины засварчин гэсэн хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй 5 мэргэжлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан Интерактив, мультимедиа DVD хичээл, Сурах бичиг, Монгол-Англи хэлний зурагт толь, бүхий сургалтын иж бүрэн багц материалыг Монголд анх удаа бэлтгэн гаргалаа.
Энэхүү төслийн үр дүнг Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн зүгээс өндрөөр үнэлэн багийн хамт олонд талархал илэрхийлэв.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project