link
Манай сургууль шинжлэх ухаанд суурилсан их сургуулийг төлөвшүүлэх, Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын системд өөрийн байр суурийг улам тодруулж Зүүн хойд Азийн шинжлэх ухаан, боловсролын нэгэн томоохон төв болох зорилгоо хэрэгжүүлэхээр ажиллахын зэрэгцээ сургуулийн сургалтын арга технологид шинэчлэл өөрчлөлтийг тасралтгүй хийж “сургалт судалгааны байгууллагаас инновацид суурилсан интерпренер их сургууль болохоор зорьж байна.
Энэ их үйлсэд эрдэмтэн багш, профессор бүсгүйчүүд маань үнэтэй хувь нэмрээ оруулж эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх ажлын арвин амжилтаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж байна.
ШУТИС хэмээх эрдмийн их өргөөний баганыг тулж, галыг манаж буй галын бурхад эрхэмсэг бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр-Мартын 8-ны мэнд дэвшүүлж, эрдэм түгээх, иновацийг хөгжүүлэх үйлсэд оруулж буй нөр их хөдөлмөр зүтгэлээр тань бахархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд эрдмийн ариун үйлсэд тань өндөр амжилт, эрч хүч, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж мэндчилье.
ШУТИС. БНЗ
ШУТИС. ЭБНСЗ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea