link
2013 оны 2 - р сарын 15-16-ны өдрүүдэд Япон улсын Осака хот дахь Угсаатан судлалын эрдэм шижилгээний хүрээлэнгээс "Монголынуул уурхайн салбарын хөгжил : уламжлалт нүүдлийн амьдарлын хэв маяг ба байгаль, экологийн асуудлууд "сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Монгол, Япон, Герман, БНХАУ - ын эрдэмтэн- судлаачид Монгол улсын Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил, түүний байгаль, экологт үзүүлж буй сөрөг нөлөө болон уламжлалт нүүдлийн амьдралын хэв маяг, соёлын дурсгалуудыг аварч хамгаалах тулгамдсан асуудлуудаар олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Үүнд :
1. Ч. Хурц (Ph.D)
Монгол улсын Геологи, уул уурхайн яамны сайд асан.
" Монголын эрдэс баялаг ба олон улсын хамтын ажиллагааны түүхэн тойм "
2. Батжаргал (Ph.D)
МУ - ын Байгаль орчны яамны сайд асан.
" Уул, уурхайн үйлдвэрлэлийн өсөлт ба байгаль, экологийн зарим тулгамдсан асуудлууд" ( товч мэдээлэл-дүгнэлт )
3. Удо Баркманн(Ph.D) ( ХБНГУ)
МУИС - ийн " Зочин профессор ".
"1990 - ээд оноос хойших уул, уурхайн салбарын эрчимтэй хөгжил ба монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал "
4. Сузуки Юукио(Ph.D)
Дэлхийн байгаль судлалын хүрээлэн( Профессор С. Ямамуратөсөл )
" Уул, уурхайн салбарынхөгжил ба монгол орны нийгэм эдийн засгийнойрын ирээдүйн дүр, төрх "
5. Х. Сүчинхүү (Ph.D) ( БНХАУ, Өвөрмонгол)
" Уул уурхайнсалбарынхөгжил ба " нинжа " нарын нийгмийн асуудал"(Өвөрхангай аймгийн жишээн дээр)
6. Шимамура Иппей(Ph.D)
Шига мужийн Их сургууль.
" Оюу толгой, Таван толгойн бүс нутгийн уул, уурхайн үйлдвэрлэл :уламжлалт нүүдлийн амьдралын хэв маяг болон байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл"
7. Сам. Чулуун (Ph.D)
ШУА - ийн Түүхийн хүрээлэнгийн захирал.
" Оюу толгойн бүс нутагт хийсэн судалгааны ажил :соёлын дурсгалуудыг хадгалах, хамгаалах асуудал "
8. Нагата Хироаки(Ph.D)
Нагая Их сургууль. Профессор.
" МУ - ын Эрдэс баялагийг ашиглах болон Байгаль орчныг хамгаалах асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн байдал ба түүний эрх зүйн орчинд хийсэн мониторингийн судалгаа " зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлээ.
Монгол орон бол байгалын асар их баялагтай, уул, уурхайн үйлдвэрлэл хөгжих арвин боломжтэй орон юм. 1990 - ээд оны байдлаар Монгол оронд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1800 орчим орд буюу орд болох илрэл, 4000 гаруй хэтийн ирээдүйг нь хараахан тодорхойлоогүй илрэл байв. Зөвхөн доод цэрдийн настай хүрэн нүүрсний илрэл байсан объект ил аргаар ашиглах боломжтой миллиард түүнээс дээш нөөцтэй ордууд 20 орчим байгааг тогтоогоод байв. Коксжих нүүрсний Өмнөговийн сав газарт 6,4 тэрбум.тн нөөцтэй Тавантолгойгоос Овоотын орд хүртэл 200 км-ийн урттай бүсэд нөөц нь тогтоосон 4 орд, нөөцийг нь судалж амжаагүй 8 орд байна.
Оюутолгойн зэс-алтны нөөц өнөөгийн аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон улсын нэг жилийн хэрэгцээт зэсийг 40 жил бүрэн хангах боломж бий. 2012 онд Хятадын компаниуд 700,0 мянга орчим тн газрын тосыг олборлон зөөн авч явжээ. 1922 онд Ардын засгийн газраас Налайхын уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар Монгол улсад уул, уурхайн салбарын хөгжлийн эхлэл тавигдсан байна. Түүнээс хойш уул, уурхайн салбар өөрийн хөгжлийн тодорхой үе шатуудыг дамжин өнгөрч, өнөө үетэйгээ золгожээ.Монгол улсын эдийн засагт уул, уурхайн үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин улам бүр өсөн нэмэгдсээр байгааг хурал оролцогсод онцлон тэмдэглэж байна. 2007 оны байдлаар Уул, уурхайн салбар Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 %, Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70%, Экспортын нийт бүтээгдэхүүний 82% - ийг дангаараа үйлдвэрлэх болсон байна. 2011 онд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт 17,3 % -д болж, дэлхийн дээд амжилтанд хүржээ.
Энэ амжилтыг тогтооход уул, уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг судлаачид тэмдэглэж байна. Монголын Үндэсний статистикийн төвийн хийсэн тооцоогоор 2011 онд Монгол улсынДотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6 100 000 000 ам. доллар болж, нэг хүнд 2227 ам. доллар ноогдож байсан бол 2016 онд энэ хэмжээ 25 500 000 000 ам. доллар болж нэг хүнд 11290 ам. доллар, 2025 онд энэ хэмжээ 60 000 000 000ам. доллар болж нэг хүнд 20 000 ам. доллар ноогдохоор болоод байна.
Гэвч уул уурхайн үйлдвэрлэл эрчимжихийн хэрээр усны алдагдал, байгаль орчны бохирдол зэрэг нь сөрөг үзэгдлүүд ихсэж,уламжлалт нүүдлийн амьдаралын хэв маяг алдагдах,соёлын дурсгалууд устаж үгүй болох туйлын аюултай нөхцөл байдал буй болж эхэлсэн байна.
Хуралд оролцогсод энэ бүх асуудлуудаар өөрсдийн үзэл, бодлыг чөлөөтэй илэрхийлж, санал - бодлоо солилцлоо.
No1 Захирал Судо Кенъичи хурлын ажиллагааг нээж, мэдчилгээ дэвшүүллээ.
No2 Манай хуралын ажиллагаанд Осака хотод суугаа Монголын ерөнхий консул Д. Батжаргал оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
No3 Монгол улсын Геологи, уул, уурхайн яамны сайд асан Ч. Хурц манай хурлын
үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв.
No4 Байгаль орчны сайд асан С. Батжаргал уул, уурхайн үйлдвэрлэл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
No5 Боннийн их сургуулийн профессор Удо Баркманн урилгаар оролцов.
No6 Манай хурлын ажиллагаанд Япон улсын олон судлаачид хүрэлцэн ирж оролцов.
No7 Онгийн гол ширгэсэн шалтгааныг Профессор С. Сүчинхүү тайлбарлав.
No8 Профессор Х. Сузуки Монголын эдийн засгийн ойрын ирээдүйн дүр, төрх сйахан харагдаж байна гэсэн дүгнэлт хийв.
No9 Нагоя их сургуулийн профессор Х. Наката илтгэл олны сонирхолыг татаж чадав.
No10 Нинжа нарын гэр, орон сууц.
No11 Нинжа нар
No12 Ширгэхийн өмнөх Онгийн гол
No12 Ширгэж, усгүй болсон Онгийн гол
No13 Хүн малын уух ундны хомсдол, бохирдол ингэж эхэлдэг.
No14 Алт олдворлох одоогийн арга ажиллагаа байгальд үлэмж хор, хөнөөлийг
учруулж байна.
No15 Монголд эхлээд байгаа хариуцлагагүй уул, уурхайн үйлдвэрлэлийн дүр, төрх энэ байна.
No16 Доктор, профессор Ч. Хурцын илтгэлээс ...
No17 Доктор, профессор Ч. Хурцын илтгэлээс....
No18 Доктор профессор Ч. Хурцын илтгэлээс.....
No19 Доктор, профессор Ч. Хурцын илтгэлээс .....
No20 Доктор, профессор Ч.Хурцы илтгэлээс....
No20a Доктор, профессор Ч.Хурцын илтгэлээс ....
No21 Докто.профессор Ч. Хурцын илтгэлээс ......
No22 OYU TOLGOI -2013
No23 Tavan tolgoi -2013
No24 Хурлын ажиллагааг удирдаж, хөтөлсөн И.Лхагвасүрэн хуралд оролцогсдод талархал илэрхийлж, хурлын ажиллагаа хаасныг мэдэгдэв.
No25 Сайд асан Ч. Хурц өөрийн сэтгэгдэлийг бичиж үлдээв.
No26 Захиралтай хамт авхуулсан дурсгалын зураг.
No27 Манай хурлын төлөөлгчид.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea