link
ШУТИС болон Японы Олон Улсын Их Сургууль (цаашид ЯОУИС гэх)-ийн “Бизнесийн удирдлага”, “E-бизнесийн менежмент” мэргэжлүүдээр магистрын сургалтын хамтарсан хөтөлбөрийг 2013/2014 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж А-06 тоот тушаалаар дэмжигдэв.
Хамтарсан хөтөлбөрийн зорилго:
Ази Номхон далайн болон хөгжиж буй улс орнуудын томоохон корпорациудад олон улсын бизнесийг амжилттай эрхлэх чадвартай менежерүүд эрэлт хэрэгцээтэй байгаа бахөтөлбөрийн үндсэн зорилго нь энэхүү хэрэгцээг хангах үүднээс Монгол-Японы хамтарсан магистрын сургалтын хөтөлбөр нь олон улсын чадварлаг менежерүүдийг сургаж хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн суралцах хугацаа, диплом
ШУТИС-ЯОУИС магистрын сургалтын хамтарсан хөтөлбөрийг 1+1 схемийн дагуу зохион байгуулна.
Сургалтын хамтарсан хөтөлбөрийг амжилттай дүүргэвэл хоёр их сургуулийн дээд боловсролын магистрын зэргийн дипломтой төгсөнө.
Сургалтын хөтөлбөрийн ерөнхий бүтэц
“Бизнесийн удирдлага”
Ангилал |
Тодорхой чиглэлээр мэргэших бол |
Тодорхой чиглэлээр мэргэшихгүй бол |
Эхний жил: ШУТИС-д |
||
Мэргэжлийн суурь хичээлүүд |
16 кр |
16 кр |
Платформ семинар |
3 кр |
3 кр |
Хоёр дах жил: ЯОУИС-д |
||
Ахисан түвшний семинар (Магистрын төгсөлтийн ажлыг нэг сэдвээр 3 семестр дараалан бичнэ.) |
3 кр |
3 кр |
Тодорхой чиглэлээр мэргэших бол
|
12 кр |
0 кр |
Ахисан түвшний сонгох хичээлүүд |
16 кр |
28 кр |
Нийт кредит |
50 кр |
50 кр |
“э-Бизнесийн менежмент”
Эхний жил: ШУТИС-д |
|
Мэргэжлийн суурь хичээлүүд |
14 кр |
Платформ семинар |
3 кр |
Хоёр дах жил: ЯОУИС-д |
|
Ахисан түвшний семинар (Магистрын төгсөлтийн ажлыг нэг сэдвээр 3 семестр дараалан бичнэ.) |
3 кр |
“Бизнесийн Удирдлага”-ын магистрын сонгон хичээлүүд |
10 кр |
“э-Бизнесийн Менежмент”-ийн магистрын сонгон хичээлүүд |
10 кр |
Нийт кредит |
40 кр |
ЯОУИС-ийн мэдээллийг http://www.iuj.ac.jp/ хаягаар хандаж авна уу .
ЯОУИС-д суралцахад шаардагдах нэг жилийн дундаж зардал:
Хамтарсан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга 2013.02.27-ны Лхагва гаригт 17:00 цагт КтМС-ийн 205 тоот өрөөнд болно.
Холбоо барих хаяг:
ЯОУИС-д хоёр жилээр суралцах эсвэл хамтарсан хөтөлбөрт хамрагдаж суралцах хүсэлтэй бол ШУТИС-ийн КТМС-ийн багш Д.Оюунгэрэлд (88082869, oyun_tod@yahoo.com) хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Хөтөлбөрийг сонирхож байгаа бол дараахь хаягаар орж тандалтын судалгааг бөглөнө үү, Баярлалаа.
https://docs.google.com/forms/d/1yMtkm56eioNhtS9paKJtIb17ICP3YKcdlvB2jIz-OfA/viewform
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea