link
2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс ...
Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Түмэндэлгэр, ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг: “ШУТИС-ийн дэргэд гарааны компани байгуулах журам”-ыг Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Хоёр: ШУТИС-ийн дэргэд "Гарааны Морф систем" ХХК байгуулах тухай асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Гурав: Сургалтын нэг кредитийн үнэлгээ шинэчлэн тогтоох тухай асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүдээс гаргасан санал болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудаас санал авсны дараа Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр болов.
Дөрөв: ШУТИС-ийн 2027 оны төсвийн төслийн тухай асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүдээс гаргасан санал болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудаас санал авсны дараа Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр болов.