link
«Монгол дахь орос хэл судлалын өнөөгийн байдал ба цаг үеийн сорилтууд» сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн олон улсын XIX бага хурал 2026.11.20-нд Улаанбаатар дахь Русский Домд зохион байгуулагдлаа.
Тус бага хурлыг Улаанбаатар дахь Русский Дом, «Русский мир» сан, Монгол Улсын их сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо хамтран зохион байгуулсан.
Хурлыг нээж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор С.Эрдэнэмаам уг бага хурал нь орос хэл судлаачдын дунд нэр хүндтэй, хүсэн хүлээдэг арга хэмжээ болсныг онцлов.
Энэ удаагийн хуралд 5 орны 30 гаруй судлаач оролцож, орос хэл заах шинэлэг арга, хандлага, орос-монгол хэлний харьцуулсан судалгаа, хоёр хэлний орчуулга, утга зохиолын шүүмжлэлийн асуудлаар илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцлоо. Хуралд ирүүлсэн илтгэлүүдээр бага хурлын эмхэтгэл хэвлэн гаргалаа. Үүнд ШУТИС-ийн ГХС-ийн багш Б.Байгалмаа, С.Уранбилэг, Т.Мөнхтуяа, М.Байгаль нар илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл хэвлүүллээ.
Хуралд Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе Елена Бондаренко, Русский Домын дэд тэргүүн Александр Каламин, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч, профессор Ц.Магсар нар мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын үеэр Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе Елена Бондаренко зургаан судлаачид «Улаанбаатар дахь Русский Домын 50 жил»-ийн дурсгалын тэмдэг гардууллаа.


Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project