link
2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид Шинжлэх ухаан, технологийн их сургуульд хүрэлцэн ирж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал хөгжил болон хамтын ажиллагааны түүхийн талаар ярилцаж, 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг өнөөгийн тэргүүлэх чиглэл, цаашдын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчлэх талаар хэлэлцэв.

Уулзалтын үеэр хамтын ажиллагааг инженерчлэл, эрчим хүч, хиймэл оюун ухааны чиглэлээр өргөжүүлэх, багш, ажилтан болон оюутны солилцоог нэмэгдүүлэх, орос хэлний боловсролыг дэмжих зэрэг асуудлыг онцлон авч үзлээ.
Хоёр тал их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлж, боловсрол, эрдэм шинжилгээ, боловсролын солилцооны шинэ боломжуудыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Гадаад Харилцааны алба
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project