link

“СПОРТЛОГ – ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН 2026”
2026-11-16 21:59 Доржсүрэн

“СПОРТЛОГ – ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН 2026” ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, биеийн тамир, спортын идэвх оролцоог нэмэгдүүлэх, оюутнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “СПОРТЛОГ – ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН 2026” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд: - “Лос-Анжелес 2028” олимпын танхимын үйл ажиллагаа - Олимпын хөдөлгөөн, олимпын үнэт зүйлсийн боловсрол - “Спортын алдартан – Бидний бахархал” хүндэтгэлийн уулзалт - Фитнес, эрүүл мэндийн зөвлөгөө, ярилцлага - Оюутны хөгжил, амьдралын хэв маягт чиглэсэн хэлэлцүүлэг - Хөгжөөнт тэмцээн, сорилт, урамшуулалт үйл ажиллагаанууд тус тус зохион байгуулагдана. Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 17–18 Цаг: 18:00–20:00 Байршил: ШУТИС-ийн хичээлийн I байр, Урлагийн заал ШУТИС-ийн нийт оюутан залуус та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, спорт, эрүүл мэнд, нөхөрлөл, эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа суралцаж, хөгжихийг урьж байна. СПОРТЛОГ ОЮУТАН – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ!

LAST
MORE ...

Affiliated schools