link

“Cloud Tech Workshop 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа
2026-11-16 12:16 Доржсүрэн

ШУТИС нь БНСУ-ын КОЙКА, Какао Энтерпрайз компанитай хамтран 2026 оны 11 сарын 5-ны өдөр “Cloud Tech Workshop 2026” арга хэмжээг клауд, дата төвийн үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниудын оролцоотой зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь ШУТИС-ийн МХТС дээр 1.5 сая ам.долларын санхүүжилттэй “KOICA Platform ESG санаачилга”-ын хүрээнд хэрэгжиж байгаа “Монгол Улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн хүрээнд төслийн үр дүнг танилцуулах, практикт хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулагдсан юм. Төслийн хүрээнд МХТС-д эдж клауд (edge cloud) туршилтын орчин байгуулагдсан. Энэ орчныг ашиглан үүлэн технологийн дэд бүтцийг удирдах, байгуулах зориулалттай openstack платформын сургалт, хөгжүүлэлт хийх боломж бүрдэж клауд технологийг эх орондоо нутагшуулах, хүний нөөц бэлдэхэд чухал ач холбогдолтой төсөл юм.

“Cloud Tech Workshop 2026”-д Үндэсний дата төв УТҮГ, Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨҮГ, ШУТИС-ийн Мэдээлэл технологийн төв, Нексмайнд ХХК, Эс-Системс ХХК, Могул Сервис ХХК, Хаан банк ХК, Хас банк ХК, Эн Жи Нэкс ХХК, Могул Сервис ХХК, Саммит Компьютер Технологи ХХК, Хуавэй Техноложи ХХК, Вертексмон ХХК, Айтүүлс ХК, Аствижн ХХК, Интерактив ХХК зэрэг компаниуд оролцож төр-хувийн хэвшил-их сургуулийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Үндэсний дата төв УТҮГ-ын Их өгөгдөл систем нэгтгэлийн газрын ахлах инженер Б.Даваапүрэв: National Cloud System, Kakaenterprise компаний инженер Niko Miller: AI-Driven Cloud Development on a Single-Server Testbed, Эс-Системс ХХК-ний Системийн ахлах инженер П. Доржзогтоо: Multi-Tenant VM Hosting on Bare-Metal Kubernetes, Хаан банк ХК-ний Технологийн дэд бүтцийн инженер Б.Дэлгэрмөрөн: SDWAN and Cloud Networking, Могул Дата төвийн ахлах инженер Ц.Мөнххундага: Mongolia's Commercial Cloud, the Next Challenge: From Zone Redundancy to Disaster Recovery, Хуавэй Техноложи ХХК-ний Шийдлийн менежер С.Батмөнх: Cloud Infrastructure Deployment and Ecosystem Development: Implementation of Huawei Cloud Stack in Mongolia, Нексмайнд ХХК-ний Клауд үйлчилгээний менежер Н.Тэгшбаяр: Future-Ready Digital Infrastructure, Эгүл клаудын Э.Бумбаяр: Establishing the Ecosystem of the Mongolian Cloud Industry-сэдвээр нийт 8 илтгэл танилцуулагдаж төгсөлд нь хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээ нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжилд чиглэсэн үр дүнтэй хамтын ажиллагааны сүлжээг бий болгож, бодит эерэг нөлөө үзүүлэх төслийн зорилго хангагдаж байгаа юм. Cloud Tech Workshop 2026 арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, клауд технологи, дата төвийн хэрэгцээнд нийцсэн хүний нөөц, технологийн шийдлийг хамтдаа бэлтгэх шинэ эхлэл болно гэдэгт найдаж байна.

Зураг үзэх: https://drive.google.com/drive/folders/18CEUHtKzxZKKicZtUnhAMDTkCEK75aH6?usp=sharing

 

 

 

 

   

Affiliated schools