link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран “ACADEMIC CONFERENCE ON MONGOLIA–INDIA SCIENTIFIC COOPERATION” хурлыг зохион байгуулах гэж байна.
Тус хурлаар Монгол, Энэтхэг хоёр улсын шинжлэх ухаан, боловсрол, технологийн салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж, туршлага солилцохын зэрэгцээ, оюутнуудад зориулсан Энэтхэгийн түүх, соёл, шинжлэх ухаан, технологийн талаарх танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, мөн ШУТИС-ийн Төв номын санд Энэтхэгийн түүх, соёлын тухай ном, хэвлэлээс бүрдсэн “Энэтхэг номын булан” (Indian Corner)-гийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 18
Цаг: 10:00–13:00
Хаана: ШУТИС-ийн Хурлын танхим болон ШУТИС-ийн Төв номын сан
Эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд болон Монгол–Энэтхэгийн шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг сонирхогч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
