link

2026 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэлээс ...
2026-11-11 17:06 Отгонбаяр

2026 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэлээс ...

Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдоржийг төлөөлж Сургалт чанарын албаны дарга М.Дэлгэрнасан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнийг төлөөлж Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Загарзүсэм, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөрийг төлөөлж Сургалт чанарын албаны дарга С.Туяа, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамирыг төлөөлж Сургалт чанарын албаны дарга О.Балжинням, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч  Б.Түмэндэлгэр, ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.  

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1. Геологи, уул уурхайн сургуулийн дэргэд шинээр төв байгуулах тухай

 “Монгол-Хятадын хамтарсан усны судалгааны төв”, "Уурхайн судалгаа, хөгжлийн төв"

  • Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  •  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот
  1. 2026-2027оны хичээлийн жилийн ШУТИС-ийн элсэлт, 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн тайлан, шийдвэрлүүлэх асуудал
  • Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
  • Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
  • Ахисан түвшний сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч И.Цэрэн-Онолт
  1. ШУТИС-ийн 2026 оны төсвийн тодотгол
  • Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр
  • Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга И.Ганбат

  Бусад асуудал

“ШУТИС-ийн цахим өгөгдлийн удирдлагын журам”-ын нэмэлт өөрчлөлт.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. Геологи, уул уурхайн сургуулийн дэргэд “Уурхайн судалгаа, хөгжлийн төв” болон “Монгол-Хятадын хамтарсан усны судалгааны төв” байгуулах асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Төвийн дүрмийг Ректорын тушаалаар батлахаар тогтов.

Хоёр. 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Ректорын зөвлөлийн шийдвэрийн дагуу Оюутны вебээр дамжуулан төлбөрийг авдаг болох. Сургууль гэрээт байгууллагатай тооцоо хийх. Мэдээллийн технологийн төв холбогдох программ хангамжийн хөгжүүлэлт хийх;

➢ Төгсөх оюутны сэдвийн хөрвүүлэлтийг багшийн вебээр дамжуулан Гадаад хэлний сургуулийн Монгол хэлний багш нарт мэдэгдэж, оюутны сэдвийг хөрвүүлсэн багш нь баталгаажуулалт хийдэг болох. Мэдээллийн технологийн төв холбогдох программ хангамжийн хөгжүүлэлт хийх;

➢ Цаашид хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн санал, зөвлөмжтэй холбоотой F үнэлгээтэй оюутныг төгсөх оюутнаар бүртгэх эсэх асуудлыг шийдэх;

➢ Гадаадад төрсөн, гадаад иргэншилтэй элсэгч Монгол Улсад ЕБС-д суралцаж төгссөн тохиолдолд сургалтын төлбөрийг Монгол оюутны адил тооцох зохицуулалтыг программд оруулах;

➢ Англи хэл дээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд гадаад оюутан элсүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн сургуулиуд үйл ажиллагаа зохион байгуулах;

➢ Элсэлтийг вебийг элсэлтийн хяналтын тоо тооцоолох, элсэлтийн мэдээллийн санд статистик боловсруулалт хийх боломжтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлэх.

Гурав. Төсвийн тодотголыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Бусад асуудал:

“ШУТИС-ийн Цахим өгөгдлийн удирдлагын журам”-ыг шинэчлэн Ректорын тушаалаар батлахаар тогтов.

LAST
MORE ...

Affiliated schools