link

ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль "МЭИ"-ийн ректор Н.Д. Рогалев Монголын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэв.
2026-11-04 11:50 Батзориг

2026 оны 11 сарын 03-ны өдөр ректор Т.Намнан ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль "МЭИ"-ийн ректор Н.Д. Рогалев, Гадаад харилцааны проректор А.Е. Тарасов нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр их сургуулийн уламжлалт, нөхөрсөг хамтын ажиллагаа, 2027 оны хамтран ажиллах төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо. Мөн энэ үеэр ректор Н.Д. Рогалевыг Монгол улсын Болосвролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг ректор Т. Намнан олгов.

 

Гадаад харилцааны алба

Affiliated schools