link
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Түмэндэлгэр, ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Бусад асуудал.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. ШУТИС-ийн Ректорын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/351 дугаартай тушаалаар баталсан нэг кредитийн үнэлгээг 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд мөрдөхийг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.
Хоёр. "ШУТИС-ийн Цахим өгөгдлийн удирдлагын журам"-д өөрчлөлт оруулж, дараагийн Ректорын зөвлөлийн хурлаар товчхон хэлэлцэхээр тогтов.