link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургууль, Азийн сан хамтран жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюуны технологийг нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой “AI4SMEs – Жижиг, дунд бизнест хиймэл оюун нэвтрүүлэх туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд боллоо.

Төсөлд хамрагдах хүсэлтэй 75 жижиг, дунд бизнесээс 10 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан хиймэл оюуны тохирсон шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хиймэл оюуны технологийг үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Төслийн нээлтийн арга хэмжээг ШУТИС-ийн Менежментийн сургуулийн захирал Б.Түмэндэлгэр нээж үг хэлсэн бол Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Золжаргал мэндчилгээ дэвшүүлэв.

Үргэлжлүүлэн ШУТИС-ийн Менежментийн сургуулийн багш Ц.Мөнхтуяа “AI4SMEs” төслийн зорилго, хэрэгжүүлэх үе шат, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
Арга хэмжээний үеэр төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, бизнесийн үйл явцад тулгарч буй асуудал, хиймэл оюуны технологийг ашиглах хэрэгцээ шаардлагаа танилцуулж, санал солилцов.
ТӨСӨЛД ШАЛГАРСАН 10 АЖ АХУЙН НЭГЖ
Цаашид төслийн хүрээнд шалгарсан аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа, ажлын процессыг судалж, байгууллага тус бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл оюуны шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.


“AI4SMEs” төсөл нь их сургууль, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хиймэл оюуны технологийн хэрэглээг жижиг, дунд бизнесийн салбарт өргөжүүлэхэд чиглэсэн санаачилга юм. Төслийг ШУТИС-ийн Менежментийн сургууль, Азийн сан, “SysArt Ventures” ХХК, “Эрксис Монголиа” ХХК хамтран зохион байгуулж байна.

The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION