link
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Боловсролын яам болон ХБНГУ-ын Холбооны судалгаа, технологи, сансарын яам хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд хоёр улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн хамтын ажиллагааг дүгнэн, цаашдын судалгаа, инновацын түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан “GM-MEET” Монгол-Германы хамтарсан судалгаа, инновацын төслийн сонгон шалгаруулалтын эхний шатанд нийт 44 төслийн санал ирснээс шилдэг 5 төсөл хоёр дахь шатанд шалгарч, төслөө танилцуулсан байна. Эцсийн шалгаруулалтаар тэргүүлсэн гурван төслийн хоёр нь ШУТИС-ийн судлаачдын хамтарсан төсөл байв. Шалгарсан гурван төсөл тус бүрд ХБНГУ-ын Холбооны судалгаа, технологи, сансарын яамнаас 35,000 хүртэлх еврогийн санхүүжилт олгох бөгөөд төслүүдийг 2027 оны эхний улирлаас эхлэн 12 сарын хугацаанд хэрэгжүүлэнэ.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн ХШУС болон ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн хүрээлэн, Бранденбургийн техникийн их сургуулийн Аж үйлдвэрийн хүлэмжийн хийг бууруулах, шилжүүлэх хүрээлэн, Эрдэнэс ҮТП ХХК, Монголын алт (МАК) ХХК-тай хамтран “Engineering Capacity Building for a Sustainable and Resilience Carbon Economy in Mongolia” төслийг хэрэгжүүлэхээр болов. Төслийн үндсэн зорилго нь Монгол, Германы шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлж, төр–их сургууль–аж ахуйн нэгжийн гурван талт түншлэлийн загварыг хөгжүүлэхэд оршино. Энэ хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, саармагжуулах, улмаар нүүрстөрөгчийн тогтвортой эдийн засгийг бий болгох хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт технологийн нутагшуулах, хамтарсан сургалт зохион байгуулах, эрдэмтэн судлаачдын туршлага солилцоог бүрдүүлэх, цаашдын хамтарсан төслүүдийн суурийг бүрдүүлнэ.

Мөн ШУТИС-ийн МХТС болон ХБНГУ-ын Гёттингений их сургуулийн Тооцооллын нейрошинжлэх ухааны судалгааны нэгж хамтран “NeCoAI – German–Mongolian Workshop Series on Merging Neural Computing with AI to Improve Human-Robot Interaction” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Төслийн Германы талын судалгааг Гёттингений их сургуулийн профессор Флорентин Вёргёттер (Prof. Dr. Florentin Wörgötter), докторант О.Гантогоо, Монголын талын хамтын ажиллагааг ШУТИС-ийн МХТС-ийн баг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг төслийн зорилго нь нейрон сүлжээний эргэх холбооны зарчимд тулгуурлан хиймэл оюуны системийн үр ашиг, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүн, роботын харилцан үйлчлэлийг илүү ухаалаг, найдвартай болгох юм.

Төслүүдийн үр дүнд Монгол, Германы эрдэмтэн судлаачдын урт хугацааны хамтын ажиллагааны сүлжээг бүрдүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, судлаач, багш, оюутны солилцоог хөгжүүлэх, цаашдын олон улсын санхүүжилттэй судалгааны томоохон судалгаа, инновацын төслүүдийг хамтран санаачлах, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь ШУТИС-ийн судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION