link

Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
2026-10-13 17:46 ЗАА

ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.

Тус арга хэмжээ нь багш, судлаачдынхаа өнгөрсөн хичээлийн жилд зохион бүтээсэн шинэ технологи, судалгааны үр дүнг нийгэм, олон нийтэд, аж үйлдвэр-бизнесийн байгууллагуудад танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлдэг цогц арга хэмжээ юм.

“2IP-2026” арга хэмжээ нь доорх төрлөөр шилдэг багш, судлаачдаа шалгаруулж “Research Excellence” медалион гардуулж, мөнгөн урамшуулал олгоно.

  • Idea – Invention: Инженер-практикийн ач холбогдолтой цаашид патентаар хамгаалагдах боломжтой, инженер - технологийн шинэ шийдэл бүхий санаа, түүнийг анхны загвар бүтээгдэхүүн (prototype) болгон хөгжүүлсэн зохион бүтээлүүд
  • Paper: Scopus, WoS зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд их сургуулийн нэр дээр хэвлэгдсэн судалгааны үр дүнгүүд
  • Patent: Үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой оюуны өмчөөр хамгаалагдсан шинэ технологиуд

Зохион байгуулалт: Олон улсад хэвлүүлсэн өгүүлэл (Paper)-ийг 2025 оноор тооцож, мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн танилцуулах бол, Idea-Invention, Patent төрөлд бүтээлээ бүртгүүлсэн багш судлаачдын дунд “Pitch Event” зохион байгуулж шилдэг бүтээлүүдээ шалгаруулна.

Idea-Invention, Patent төрөлд оролцох бүтээлийн бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дотор https://forms.cloud.microsoft/r/EcXLtAjhhM холбоосоор бүртгэнэ.

“2IP-2026” удирдамж энд дарж үзэх

Зохион байгуулагч:  Инновац, бизнес түншлэлийн алба

                               Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба

Affiliated schools