link

2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026-10-12 09:30 Отгонбаяр

2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү удирдан явуулав.

Хуралд Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатарыг төлөөлж Инновац бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаярыг төлөөлж Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Ганбат, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Түмэндэлгэр, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.  

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Менежментийн сургалт, судалгааны төв байгуулах тухай
  • Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  • Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Түмэндэлгэр
  1. 2026/2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар  хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
  • Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Менежментийн сургалт, судалгааны төв байгуулах асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Төвийн дүрмийг Ректорын тушаалаар батлахаар болов.

2. 2026/2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

 

Захиргааны удирдлагын газар

LAST
MORE ...

Affiliated schools