link
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Хятад хэлний баг 2010 оноос БНХАУ тунхагласны ойг тохиолдуулан “Хятад хэл, соёлын өдөрлөг”-ийг намрын улирал зохион байгуулдаг. 2026-2027 оны хичээлийн жил ШУТИС-ийн хятад хэл суралцагч оюутан залуусын сурах идэвхийг өрнүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хятадын хэл соёлыг таниулах зорилготой “Намрын тэргэл сар – Монгол, Хятадын найрамдал” сэдэвт өдөрлөгөө ШУТИС-ийн хурлын танхимд 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ШУТИС хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгээд 16 жил болсон ба анх 2009 оноос ГХС Техникийн мэргэжлийн орчуулагч, 2011 оноос ГУУС Геодизи, 2012 оноос ЭХС ЦХ, ДХ, Биоинженерчлэл, 2016 оноос СЭХ, 2018 оноос ХШУС Химийн инженерчлэл, Үйлдвэрийн экологи, Математик статистик, 2021 оноос ГХС 1+1+2, 2022 оноос ерөнхийлөгчийн илгээлт 2100 бэлтгэл, 2024 оноос газрын тос, ЭХС дулааны процессын автоматжуулалт 2026 оноо нүүрсний боловсруулалтын технологи зэрэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Өдөрлөгийг ШУТИС-ийн Сургалт бодлого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа нээн үг хэлж эхлүүллээ.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид


Өдөрлөгөөр ШУТИС-ийн хятад хэлний клубийн танилцуулга, Хятадын соёл, уламжлал тэр дундаа цайны соёл, уламжлалт хоол, амттан, үндэсний хувцас болон шатар, гар урлалын танилцуулгаас гадна ШУТИС-ийн хятад хэл суралцагч залуусын урлагийн үзүүлбэр уянгат дуу, шүлэг, уян налархай бүжиг, хийн дасгал болон танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион явуулж, хэл соёлын нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.


“Намрын тэргэл сар – Монгол, Хятад найрамдал” сэдэвт хэл соёлын өдөрлөг оюутнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ соёлыг судлах, авьяас чадвараа хөгжүүлэх, мөрөөдлөө илэрхийлэх боломж бүрдсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө. Өдөрлөгт уригдсан зочид, сургуулийн удирдлага, профессор багш нар, ГХС-ийн ТТО-хятад хэлний 1-4-р анги, ЭХИС, ГУУС, ХШУС-ийн БНХАУ-ын их дээд сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн 1,2-р ангийн нийт 200 гаруй оюутан залуус оролцлоо.

Тус өдөрлөгийг удирдан зохион байгуулсан ШУТИС-ийн ГХС-ийн дэд профессор, доктор Ph.D Ц.Эрдэнэзаяа, хамтарсан зочин профессор Ван Янли, Чю Шинван, Ван Юүэчи мэргэжилтэн багш нартаа, өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдодоо, эрдмийн хайгуулч оюутан залуус, клубийн ахлагч, гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдэм номын үйлс, сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье!
Эвлэвэл бүтнэ
Олны хүч оломгүй далай
Мэдсэнээ мэднэ хэмээх
Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх
Үүнийг мэргэн хэмээх буюу КҮНЗ
ШУТИС-ГХС-“ХЯТАД ХЭЛНИЙ БАГ”
2026.10.08
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION