link

“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа
2026-10-08 17:09 ЗАА

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Англи хэл судлалын тэнхимийн зочин профессор Кристофер Кортен 2026 оны 10 дугаар сарын 2–7-ны өдрүүдэд “Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Механик инженерийн сургууль, Барилга, архитектурын сургууль болон Удирдлагын академийн профессор, багш нар оролцож, академик бичвэр боловсруулах болон эрдэм шинжилгээний бүтээл туурвихтай холбоотой мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

Сургалтын үеэр оролцогчид академик бичвэрийн бүтэц, агуулга, хэл найруулга болон судалгааны ажлыг академик стандартын дагуу англи хэлээр боловсруулахад анхаарах асуудлаар мэдлэг, арга зүйн ойлголтоо бататгасан байна.

Ийнхүү тус сургалт нь профессор, багш, судлаачдын академик бичих ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулахад чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Сургалтыг амжилттай зохион байгуулсан зочин профессор Кристофер Кортенд болон оролцсон нийт профессор, багш, судлаачдад цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Affiliated schools