link
Японы Киотогийн Их Сургуулийн төлөөлөгчид 2026 оны 10 сарын 1-нд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочилж, хоёр сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Киотогийн Их Сургуулийн талаас Фуюуки Ишикава проректор тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсон бол манай талаас Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Гадаад харилцааны албаны төлөөлөгчид болон салбар сургуулиудын төлөөлөгчид оролцов.
Уулзалтын эхэнд ШУТИС-ийн талаас сургуулийнхаа сургалт, судалгааны үндсэн чиглэл болон Японы их, дээд сургуулиудтай боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөрүүд, багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, цаашид түншлэлээ улам бүр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Киотогийн Их Сургуулийн төлөөлөгчид цаашид магистрант болон докторантад суралцах хүсэлтэй бакалавр, магистрын оюутнуудад зориулсан судалгааны богино хугацааны дадлагын хөтөлбөр болох "KU-STAR" (Kyoto University Short-Term Academic Research)-ыг танилцууллаа. Мөн хөтөлбөрийн хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны туршлага болон Киотогийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний лабораториудад туршлага судалж, судалгааны ажил хийх боломжуудын талаар тайлбарласан юм.
Киотогийн Их Сургуулийн талаас 2027 онд Монгол Улс болон Узбекистан Улсаас тус бүр 5 оюутныг тус хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлж, Монгол Улсаас хамтран ажиллах тэргүүлэх 2–3 их сургуулийг сонгохоос ШУТИС нь гол сонголтуудын нэгээр багтаж байгааг онцоллоо.
Гадаад харилцааны алба
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION