link

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2026-10-01 18:02 ЗАА

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр боллоо.  ШУТИС-ийн I байрны хурлын танхимд зохион байгуулсан ёслолын ажиллагааг ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан нээж, нийт эрдэмтэн багш, ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

   

Тэрээр багш нарын баярын энэ өдөр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ШУТИС-ийн хөгжил, нэр хүндийг бүтээлцэж буй эрдэмтэн багш, ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, урамшуулж байгааг онцлон тэмдэглээд “ШУТИС-ийн хөгжлийн үндэс нь та бүхний мэдлэг, ур чадвар, үнэнч зүтгэл юм. Та бүхэндээ аз жаргал, амжилт, эрдмийн өндөр оргилыг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр ШУТИС-ийн багш, ажилтнуудын олон жилийн хөдөлмөр, бүтээл, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, төрийн дээд шагнал, одон медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг болон их сургуулийн шагналаар шагналаа.

 

 

 

Өнгөрсөн 7 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 

Монгол Улсын төрийн шагнал хүртсэн

  • Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор, доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр

Сүхбаатарын одонгоор шагнагдсан

  • Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх, ХХҮДС-ийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Гонгорын Надмид

Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнагдсан

  • Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, доктор, профессор Данзангийн Буянтогтох,

Алтан гадас одонгоор шагнагдсан

  • ГУУС-ийн ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор Гончигжавын Сарантуяа
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор, доктор (Ph.D), дэд профессор Доржийн Нямсүрэн
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах нягтлан бодогч Чойнзонгийн Оюун

нарт хүндэтгэл үзүүлэв.

 

 

Мөн төрийн дээд одон медаль, салбарын болон их сургуулийн дээд шагналаар багш, ажилтан шагнагдав.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн захирал, доктор (Ph.D), профессор Батсуурийн Сүхбат

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  1. ГУУС-ийн профессор, доктор (Ph.D), дэд профессор Нэмэрийн Буянхишиг
  2. ГХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Чойжилын Оюунгэрэл
  3. ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн захирал Цогхүүгийн Жаргалсайхан
  4. ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн багш Даваасамбын Содномдаржаа

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. БАС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Очирдоржийн Алтанзагас   
  2. Эрүүл мэндийн төвийн захирал Цэндсүрэнгийн Ононтуул

  

ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР: 

  1. Барилга, архитектурын сургуулийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Ягаанбуянтын Дүйнхэржав         
  2. Менежментийн сургуулийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Гомбодоржийн Батхүрэл
  3.  Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Алтангэрэлийн Энхбаатар
  4. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахмад багш, докт ор, профессор Пунсанцогвоогийн Мөнхбаатар
  5. Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Чимэдийн Мангалжалав  

 

ШУТИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛААР:

  1. Барилга, архитектурын сургуулийн дэд профессор, доктор, дэд профессор Мижирийн Сугар
  2. Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Ойдовын Мөнхцэцэг
  3. Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, доктор, дэд профессор Оюунчимэгийн Болормаа
  4. Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, дэд профессор Совдын Дэлгэрмаа   
  5. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор, доктор Үүрийнцэцэгийн Ариунаа

“ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

  1. НХС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Доржпүрэвийн Хатанбаатар
  2. НХС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Дашжамцын Цогзолмаа

 

“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

  1. БАС-ийн ахлах багш, доктор Сосорбурамын Пүрэвдорж
  2. БАС-ийн ахлах багш Баасанжаргалын Батсүрэн
  3. ГХС-ийн багш Шатарбалын Оюумаа
  4. ГХС-ийн багш Гүнчинсүрэнгийн Ариунбямбаа
  5. ГХС-ийн багш Санжсүрэнгийн Баасанжаргал
  6. ГУУС-ийн дэд профессор, доктор, дэд профессор Буянбатын Наранцэцэг
  7. ГУУС-ийн профессор, доктор, дэд профессор Долгорын Гэрэлт-Од
  8. ГУУС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Болдбаатарын Энхжаргал
  9. ГУУС-ийн ЭНДБ, доктор, дэд профессор Ойдовын Мөнхцэцэг  
  10. МС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Бямбадоржийн Цэрэгмаа  
  11. МС-ийн ахлах багш, доктор Цэрэндоржийн Энхчимэг  
  12. МС-ийн ахлах багш, доктор Дэлгэрийн Оюунгэрэл
  13. МС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Дамбийн Бямбасүрэн  
  14. МС-ийн чанарын менежер, доктор Ганзоригийн Баярцэцэг  
  15. МС-ийн багш Михлайн Сарантуяа  
  16. МС-ийн номын санч Цэрэндоржийн Доржханд
  17. МИТС-ийн ахлах багш, доктор  Сүхбаатарын Уянга
  18. МИТС-ийн ахлах багш, доктор Энхтуяагийн Даариймаа
  19. МИТС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Лхагваагийн Тэлмэнбаяр
  20. МХТС-ийн дэд профессор, доктор Бямбадоржийн Золзаяа
  21. МХТС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн багш Эрдэнэбатын Батцэцэг  
  22. МХТС-ийн багш Хүчитийн Уянгаа
  23. МХТС-ийн сургалтын мастер Дугарсүрэнгийн Эрдэнэтуяа
  24. НХС-ийн дэд профессор, доктор, дэд профессор Чулуунбатын Должинсүрэн  
  25. НХС-ийн ахлах багш Чулуунхүүгийн Ванчигдаш
  26. ХХҮДС-ийн ахлах багш Баянбатын Баянжаргал  
  27. ХХҮДС-ийн багш  Цэндийн Минжмаа
  28. ХХҮДС-ийн багш Батбилэгийн Батдулам  
  29. ХХҮДС-ийн багш Охиноогийн Гантулга
  30. ХШУС-ийн багш  Санжаасүрэнгийн Баасансүрэн
  31. ХШУС-ийн аж ахуйн нярав  Монхорын Буянмөнх  
  32. ЭХИС-ийн ахлах багш, доктор Батсүхийн Оюунсувд  
  33. ЭХИС-ийн тооцооны нягтлан бодогч Чадраабалын Ундармаа
  34. Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Ранжилын Бадмаанямбуу  
  35. Гадаад харилцааны албаны дарга Ганбатын Батзориг  
  36. Эрдэм шинжилгээ, технологи Хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Жамъянжавын Урантөгс
  37. Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн Очирбатын Ариунжаргал  
  38. Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн Бямбаагийн Эрдэнэцэцэг
  39. ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн сургалтын менежер Загдсүрэнгийн Нарантуяа

“СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

  1. Шинжлэх ухаан, технологийн төв  номын сангийн ахмад настан Самандын Бямбасүрэн
  2. Менежментийн сургуулийн номын санч Эсмэдэхийн Урнаа  

“ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

  1. БАС-ийн сантехникийн слесарь Дэнзэнгийн Гантөмөр

 

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:

  1. БАС-ийн сургалтын мастер Батбаярын Бүжинханд
  2. ГХС-ийн багш Пүрэвжавын Мөнгөнцэцэг
  3. ГХС-ийн багш Лүндэнгийн Мөнхжаргал
  4. ГУУС-ийн багш Доржхандын Далайцэцэг  
  5. ГУУС-ийн багш Бат-Эрдэний Лодоншарав
  6. ГУУС-ийн багш Дашцэрэнгийн Хашбат  
  7. МС-ийн дэд профессор, доктор Энхбаатарын Уянга  
  8. МИТС-ийн багш Хүчитбаатарын Гэрэлмаа  
  9. МИТС-ийн хичээл зохицуулагч Энхсайханы Ариунтуяа  
  10. МИТС-ийн сургалтын мастер Энхбаярын Батжаргал
  11. МХТС-ийн ахлах багш, доктор Ганбаатарын Ганбат  
  12. НХС-ийн хувцас харагч Пүрэврагчаагийн Ариунзаяа
  13. ХХҮДС-ийн тооцооны нягтлан бодогч Нансалжавын Энхтайван
  14. ХШУС-ийн ахлах багш, доктор Гансүхийн Бадрал
  15. ХШУС-ийн багш Аръяагийн Элбэгжаргал
  16. ЭХИС-ийн ахлах багш, доктор Баатарын Нямбаяр
  17. ЭХИС-ийн багш Отгонсайханы Ялалт
  18. ЭХИС-ийн сүлжээний инженер Төмөр-Очирын Баттөмөр
  19. Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Мягмарсүрэнгийн Болортуяа
  20. Санхүү, хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн Мягмарын Шатар
  21. Инновац, бизнес түншлэлийн албаны мэргэжилтэн Очиргомбын Мөнхчимэг
  22. Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн сан хөмрөгийн номзүйч Энхболдын Нарантуяа
  23. Барилга байгууламж, дэд бүтцийн албаны үйлчлэгч Цэрэннадмидын Сумъяа
  24. ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн багш Лхагвасүрэнгийн Энхбаяр

 

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

  1. Барилга, архитектурын сургуулийн дэд профессор, доктор, дэд профессор Бямбажавын Лхагвадулам
  2. Гадаад хэлний сургуулийн профессор, доктор, дэд профессор Содномтүнрэвийн Бархас
  3. Геологи, уул уурхайн сургуулийн дэд профессор, доктор, дэд профессор Гүндсамбуугийн Уранбайгаль
  4. Менежментийн сургуулийн дэд профессор, доктор Баастын Баттулга
  5. Механик инженер, тээврийн сургуулийн дэд профессор, доктор, дэд профессор Баясгалангийн Баярсайхан  
  6. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор, доктор, дэд профессор Дашдоржийн Золзаяа
  7. Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Норовын Нямдорж
  8. Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн ахлах багш, доктор, дэд  профессор Жоошийн Балжинням
  9. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор, доктор, дэд профессор Гомбосүрэнгийн Зоригт
  10. Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Баасангийн Бат-Ундрал
  11. Инженер технологийн дээд боловсрол төслийн мэргэжилтэн Мягмардоржийн Туул

нар тус тус шагнагдлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, багш, ажилтнууд, ахмад багш нар оролцлоо. Мөн Морин хуурын “Нэгүн”, “Хос-Уянга” хамтлаг болон ЭХИС-ийн төгсөгч н.Болдсайхан ая дууны мэндчилгээ өргөв.

ШУТИС-ийн багш, ажилтнуудын мэдлэг, хөдөлмөр, олон жилийн үр бүтээлтэй үйл ажиллагааг үнэлж, урамшуулсан Багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт эрдэмтэн багш, ажилтан, судлаачдадаа баярын мэнд хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Арга хэмжээний гэрэл зургийн энд дарж үзнэ үү. (ШУТИС-ийн must хаягаар орж үзэж болохыг анхааруулъя)

Affiliated schools