link

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026-09-28 17:05 Отгонбаяр

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Б.Түмэндэлгэр, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.  

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан аудитын арга, аргачлалын дагуу хийсэн дотоод аудитын тайлан.
  • Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан тайланд дурдсан эрсдэлтэй сургуулиуд дээр ажиллаж, дүгнэлтээ гаргаад 11 сард Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр болов. 

Бусад асуудал.

  • Менежментийн сургуулийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн профессор Г.Баттүвшинд Ахмад настны тухай хууль 4.1.2, ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журмын 4.6.1, Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журмын 3.1.6, ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, ШУТИС-ийн Хамтын гэрээний 4.14 заалтыг тус тус үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтов.
  • ДаТС-ийн 35 жилийн ойн баярт зориулан бүрэлдэхүүн сургууль бүрээс мөнгөн тусламж олгохоор болов.

Захиргааны удирдлагын газар

LAST
MORE ...

Affiliated schools