link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын 5 дахь удаагийн семинарыг 2026 оны 9-р сарын 16-18-ны өдрүүдэд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэн амжилттай зохион байгууллаа.
Танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан уг семинарыг ШУТИС, Филиппиний Нээлттэй Их Сургууль (UPOU), Германы Хемниц Технологийн Их Сургууль (CUT), Монголын Сити Их Сургууль, Тайландын Чулалонгкорн Их Сургууль болон Ази-Европын Уулзалтын Насан туршийн боловсролын төв (ASEM LLL Hub) хамтран зохион байгуулав.

LCL 2026 семинар нь профессор, судлаач, боловсролын салбарын мэргэжилтэн, байгууллагын төлөөлөл болон ахисан түвшний оюутнуудыг нэгтгэж, суралцагч төвт сургалттай холбоотой мэдлэг солилцох, судалгааны үр дүн, шинэлэг арга барил, боловсролын технологи, арга зүйн асуудлуудыг хэлэлцэх боломжийг олгосон.
Семинарт нийт 37 илтгэл ирүүлснээс хянан магадлал хийсний дараа 15 илтгэлийг LCL 2026-д хэлэлцүүлэхээр сонгон шалгаруулсан. Монгол, Филиппин, Хятад, Герман, Энэтхэг, Узбекистан, Казахстан, Орос, Португал, АНУ зэрэг улсын зохиогчид болон оролцогчид уг олон улсын хөтөлбөрт идэвхтэй оролцов.

LCL 2026 семинарын гол анхаарлын төвд хиймэл оюун ухааны (AI) эрин үед суралцагч төвт боловсролын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж буй асуудал байв. Илтгэл болон хэлэлцүүлгүүдээр боловсролын байгууллага, багш нар суралцагчдын олон талт хэрэгцээ, туршлага, сонирхол, чадвар болон нөхцөл байдалд үр дүнтэй нийцсэн сургалтын орчныг хэрхэн бүрдүүлэх талаар авч хэлэлцлээ.
Мөн семинараар боловсролын технологи, сургалтын шинэлэг арга барил, боловсролын бодлого, байгууллагын бүтэц, чанарын баталгаажуулалт, засаглал, байгууллагын үйл ажиллагааны туршлага зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндсөн юм. Боловсролын янз бүрийн орчин, сургалтын хэлбэрт суралцагч төвт арга барилыг нэвтрүүлэх явцад гарч буй шинэ туршлага, тулгарч буй сорилт бэрхшээл болон олж авсан сургамжид онцгой анхаарал хандуулсан болно. LCL 2026 арга хэмжээний эрдэм шинжилгээний чухал үр дүн болгон, тус арга хэмжээнд танилцуулагдсан бөгөөд хянан магадлал хийж тэнцсэн илтгэлүүдийг ESS сэтгүүлийн тусгай дугаарт нэгтгэн нийтэлнэ. Энэхүү тусгай дугаар нь арга хэмжээний үеэр танилцуулагдсан судалгаа, практик туршлагын олон талт байдлыг тусгахаас гадна суралцагч төвтэй боловсролын ирээдүйн талаарх өргөн хүрээний хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулж байна.

LCL 2026 арга хэмжээг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх зохиогч, илтгэгч, эрдэмтэн судлаач, оролцогч, хамтран ажиллагч байгууллага болон хамт олонд зохион байгуулагчид чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэн
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION