link
ХХҮДС-ийн Хоол зүй, шим судлалын таван оюутан Японы Нийгата мужийн их сургуулиас зохион байгуулдаг олон улсын оюутны зуны сургалтад 3 дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэ удаагийн сургалтад Монгол, АНУ, БНХАУ, Индонези, ОХУ, Канад зэрэг 10 орны 50-аад оюутан зочноор оролцож, ”Sustainable Development of Cities and Communities: Thriving Locally in a Global Age” сэдвийн дор 8 дугаар сарын 4-8 өдрүүдэд Нийгата-д чууллаа.
Зуны сургалтын үеэр оюутнууд Нийгата муж болон өөрийн улс орон, орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар тусгай лекц, аялал, бүлгийн ажил гүйцэтгэж, санаа бодлоо хуваалцаж, нарийн төвөгтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бүс нутгийн болон орон нутгийн иргэдийг хэрхэн идэвхжүүлж, орон нутгийн чадамжийг хөгжүүлэх чиглэлээр ажилласан нь оюутнуудын соёлын болон мэргэжлийн мэдлэгийн хүрээг тэлж, дэлхийн тавцанд хүрсэн ирээдүйн удирдагч болох чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно хэмээн зохион байгуулагч Их сургууль онцлон тэмдэглэжээ. Зуны сургалтын өмнө илтгэлийн хэлэлцүүлэг 3 удаа цахимаар зохион байгуулагдсан бөгөөд 9 сард Япон оюутнуудыг Монголд хүлээн авч, сургалт зохион байгуулагдсанаар энэ жилийн арга хэмжээ өндөрлөнө.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026