link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нь шинжлэх ухаан, технологийн олон салбар, чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун, компьютерын загварчлалыг шинжлэх ухааны бусад салбаруудад, тухайлбал, эрүүл мэнд, анагаах ухаан, зоонозын төрлийн өвчний тандан судалгаа, оношилгоо, биомеханик, эмнэлгийн тоног төхөөрөмжийн автоматжуулалтад хэрэгжүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, туршилтын төслүүдийг дотоод, гадаадын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төв (IDRC)-ийн дэмжлэгтэй AI4PEP/AIZoOM төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ дээр байгуулав. Санамж бичигт ШУТИС-ийн ректор Т.Намнан, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюунд суурилсан гоц халдварт өвчний дэгдэлтийн үед хавьтлыг шуурхай илрүүлэх, мөшгөх, хариу арга хэмжээ авах, эрсдэлийн бүсийг тодорхойлох, хязгаарлах судалгааг гүйцэтгэх тухай AIZoOM төслийн удирдагч, доктор, профессор И.Цэрэн-Онолт онцоллоо.
Мөн хоёр байгууллага бусад чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, шаардлагатай мэдээлэл, өгөгдлийг нууцлалын шаардлагын хүрээнд солилцох, судалгааны ажлын үр дүнг туршин нэвтрүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж, олон нийт болон мэргэжлийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн болон ХӨСҮТ-ийн холбогдох албадын удирдлагууд оролцов.




Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026