link

2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд онлайнаар хичээл судлах сонирхолтой оюутнуудыг бүртгүүлэхийг урьж байна
2026-08-11 20:55 ЗАА

ШУТИС болон Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяансын  (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Global Hybrid Classroom (GHC) (https://mooc.global/hybrid-classroom/) хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд 31 хичээлийг онлайнаар, англи хэл дээр үнэ төлбөргүй сонгон судлахыг санал болгож байна.

Сонирхсон оюутнууд хавсаргасан 3 файлыг (1. Хичээлүүдийн жагсаалт_Excel; 2. Хичээлүүдийн хөтөлбөр, товч агуулга_ZIP; 3. Оюутнууд бүртгүүлэх зааварчилгаа_Word) үзэж, мэдээллүүдийг судлаад зааварчилгааных нь дагууд Онлайн сургалтад 2026.08.15-ны өдөр хүртэл https://ghc.yuketang.cn/pro/portal/projectdetail/491e71ecfa8b475f85be9864ed4b922e холбоосоор бүртгүүлж, 2026.09.15-н өдрөөс эхлэн онлайнаар намрын улирлын туршид суралцана уу.

Тодруулах зүйлс, асуулт үүсвэл Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал Д.Ганбаттай (Утас: 9917004; Email: ganbatda@must.edu.mn) холбогдоно уу!

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

LAST
MORE ...

Affiliated schools