link
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хүнс Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран тус эмнэлэгийн Эпилепсийн төвөөр үйлчлүүлдэг уналтын эсрэг эмэнд тэсвэртэй хүүхэд, насанд хүрэгчдийг эмчлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхээр Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн захирал Н.Ганзориг нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.
Гэрээ байгуулах уулзалтанд ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, Шим тэжээл судлалын төв, Эрдэм шинжилгээний ажилтнууд, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлага, АШУҮИС-ийн зочин профессор, эпилепси судлаач Кацүми Имай, Монгол-Японы эмнэлгийн Эпилепсийн төв, Хоол шим тэжээлийн алба, НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхим, НЭМХ, оролцож, цаашид сургалт, судалгаа, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026