link
Монгол улсад анх удаа 2000 оноос хойш ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийн зохион байгуулж байсан “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулсаар өдгөө Менежментийн сургууль Бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийг 24 дахь жилдээ 4-р сарын 15, 16,17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан болно.
Энэ үеэр 14 багийн 140 оюутан, 43 байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан болно. Ивээн тэтгэгчдийн зүгээс мөнгөн шагнал 12 байрын шагналыг спонсорлосон болно.’
Энэхүү арга хэмжээнд Худалдаа хөгжлийн банк, HI cosmetics, Solid Partners group LLC, "KIP KIP" chicken, Good soil, Зөв монгол, TOZ FOOD & CHICKEN ХХК, Internom ХХК , About me mongolia ХХК, Mqueen, Mirror photobooth, Magic bakery, Popsmart, We international LLC, Nature cosmetics, Bogd bank, Dreamy drinks, Street churros, Бодонс спорт менежмент, Lence, Asahi, Coca Cola, Этүгэн, Гоо брэнд, Icemark, Nike, Dodo pizza, Juno roastandtoast café, Altlag store, Huleg norov ХХК, Best pizza 21, "Pisto" ХХК, Vitafit group, Essenty beauty, Khaan milk, Standart katering, Гоё санаа, Cute Boba, Dream shop, Сүүн зайрмаг, Monkondi, The north face компаниуд оролцож Шилдэг BOOT –ыг засаж оюутнууд практик ур чадвараа нэмэгдүүлж ажиллалаа.
Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш сэдэвт өдөрлөг нь нийт ШУТИС Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын оюутнууд, Хамтарсан хөтөлбөр 2+2, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн оюутан залууст маркетингийн мэргэжлийг сурталчлан онол болон практик дадлагыг эзэмшүүлэхийн тулд нийт 2 үе шаттай оюутан залуусын авхаалж самбаа, авьяас чадварыг сорьсон даалгаврыг гүйцэтгэсэн билээ.
I-р шатанд оюутнууд өдөрлөгт оролцож үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудтай уулзаж тухайн компани бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг ба нийт 42 гаруй аж ахуй байгууллага оролцсон. Eрөнхий ивээн тэтгэгч KAOS, хамтран ажиллагч Skytel компанийн бэлтгэсэн даалгаврыг гүйцэтгэсэн.
II-р шатанд Өдөрлөгийн хүрээнд сурсан мэдсэн бүх зүйлээрээ уралдан мэндчилгээ, KAOS брэндийн компанит ажлын санал боловсруулсан poster, Future Leaders хэлэлцүүлэг болсон.












Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate