link
Япон улсын SMC корпорац болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд II-IV курсийн оюутнуудад зориулсан богино хугацааны дадлагажих хөтөлбөр хэрэгжиж байна. Тус “SMC Internship Program-2026” хөтөлбөрт ШУТИС-ийн 5 оюутан шалгарч 2026 оны 06 дугаар сарын 09-өөс 8 дугаар сарын 7- ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай дадлага хийхээр Япон улс руу явах бэлтгэлээ хангаад байна.
|
Д/д |
Овог нэр |
Бүрэлдэхүүн сургууль |
Мэргэжил, курс |
|
1 |
М.Тэмүүлэн |
МИТС |
Машин үйлдвэрлэлийн технологи-4 курс |
|
2 |
Ш.Өсөхбаяр |
МХТС |
Электроникийн Инженерчлэл-3 курс |
|
3 |
Г.Нармандах |
МХТС |
Программ Хангамжийн Инженерчлэл-3 курс |
|
4 |
Т.Оюунжаргал |
МХТС |
Программ Хангамжийн Инженерчлэл-3 курс |
|
5 |
Д.Төгсбилэг |
МХТС |
Робот Ба Хиймэл Оюун Ухаан-3 курс |
Дадлагад шалгарсан оюутнуудыг ШУТИС-ийн удирдлагаас хүлээн авч уулзан баяр хүргэж, дадлагын ажилдаа хариуцлагатай хандаж, ШУТИС-ийн оюутны нэр хүндийг өндөрт өргөн, сайн ажиллаж ирэхийг хүсэж, амжилт хүслээ.

Дээрх оюутнуудад “SMC Internship Program-2025” хөтөлбөрт хамрагдсан, 2026 оны 10 дугаар сараас SMC корпорацид ажиллах ажлын байранд шалгарсан МИТС-ийн БЗММ-ийн 4 курсийн оюутан Б.Наранбаяр зөвлөгөө өгч өөрийн туршлага, япон орныг онцлог зэрэг дадлагын оюутнуудад хэрэгтэй мэдээлэл өглөө.

Оюутны үйлчилгээний алба
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026