link

Япон-Монголын “САСАКАВА” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-05-25 15:48 ЗАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Монгол Японы Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг урьж байна.

Тус тэтгэлэгт дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшний I дамжааг амжилттай төгсөж II дамжаанд элсэн суралцах оюутнууд хамрагдах боломжтой. Үүнд:

  1. Хоол зүй, шим судлал
  2. Хүнсний үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж
  3. Хүнс үйлдвэрлэлийн технологи
  4. Микробиологи

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт 23 оюутанд 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн хугацаанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох ба 2,0 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй, амжилттай сурч төгсөөд мэргэжлээрээ орон нутагт тасралтгүй 3 жил ажиллаж бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлийг харгалзан сонгон шалгаруулна.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлэн 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд багтаан suwdaab25@must.edu.mn цахим хаягт илгээнэ.

  1. Тэтгэлгийн маягт татах
  2. Оюутны дүнгийн хуудас
  3. Сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж төгсөөд орон нутагт 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
  4. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт бүхий өргөдөл

Ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн оюутан Та бүхнийг өргөдөл гарган тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.

Оюутны үйлчилгээний алба

Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл Дизайны Сургууль

Affiliated schools