link
2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн (ШУТИС) Эрдмийн зөвлөлийн танхимд ОХУ-ын Москвагийн Эрчим Хүчний Их Сургуулийн (МЭХИС) гадаад харилцаа хариуцсан проректор Александр Евгеньевич Тарасов-д ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагааг ШУТИС-ийн Ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан нээж үг хэлсэн ба ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор (Ph.D) Ц.Цоггэрэл ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулав. Ректор Т.Намнан А.Е.Тарасов-д хүндэт профессорын өмсгөл үнэмлэхийг гардуулахдаа Монгол ёсоор хадаг, цагаан идээний дээж, цэцгийн баглаатай хүндэтгэл үзүүллээ.

Профессор А.Е.Тарасов нь 2003 оноос хойш хоёр сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх талбарт хамтын ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус сургуулийг эрчим хүчний чиглэлээр 177 инженер техникийн ажилчид магистр, докторын түвшний судлаачдыг төгсгөхөд өөрийн хувь нэмэрээ оруулсан байна. Энэхүү хугацаанд 20 гаруй докторын (Ph.D) түвшний Монгол судлаачдыг МЭХИС-д сургаж, эрдэм шинжилгээний чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулсан ба Монгол Улсын оюутнуудыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх, тэдний суралцах орчныг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлсэн.

Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болон МЭХИС төгсөгчдийн төлөөлөл оролцож, ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол хүртсэн АЛЕКСАНДР ЕВГЕНЬЕВИЧ ТАРАСОВТ баяр хүргэж, түүний хоёр улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны гүүр болж байгаад талархал илэрхийлэв.

ШУТИС-ийн "Хүндэт профессор" АЛЕКСАНДР ЕВГЕНЬЕВИЧ ТАРАСОВ хэлсэн үгэндээ энэхүү нэр хүндтэй цолыг хүлээн авч байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026