link

Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
2026-05-07 10:18 Батзориг

Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын залуу болон дунд шатны төрийн албан хаагч, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулан Японы их дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

1. Сургалтын зорилго

Энэхүү хөтөлбөр нь сансрын салбарын гол хүний нөөцийг бэлтгэх, зорилтот орнуудын тогтвортой хөгжилд сансрын технологийг ашиглах, судалгааны сүлжээг бэхжүүлэх зорилготой.

2. Тавигдах шаардлага

Нэр дэвшигчид дараах шаардлагуудыг хангасан байна:

  • Одоогийн эрхэлж буй ажил: Тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах эсвэл хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах залуу болон дунд шатны төрийн албан хаагч, ирээдүйн эрдэм шинжилгээний ажилтан байх. Зарчмын хувьд ямар нэгэн байгууллагын харьяалалгүй иргэнийг хүлээн авах боломжгүй.
  • Иргэншил: Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) авах эрх бүхий орны иргэн байх.
  • Нас:
    • Магистрын хөтөлбөрт: 35 хүртэлх насны (2026 оны 4-р сарын 1-ний байдлаар).
    • Докторын хөтөлбөрт: 40 хүртэлх насны (2026 оны 4-р сарын 1-ний байдлаар).
  • Боловсрол:
    • Магистрын хөтөлбөрт: Бакалавр эсвэл Магистрын зэрэгтэй байх.
    • Докторын хөтөлбөрт: Магистрын зэрэгтэй байх.
  • Хэлний мэдлэг: Магистр болон докторын түвшний сургалтад суралцахад хангалттай бичгийн болон ярианы Англи хэлний чадвартай байх. Үүнд дараах оноотой дүйцэхүйц буюу түүнээс дээш байх шаардлагатай: TOEFL iBT: 80, IELTS: 6.5.
  • Биеэр хүрэлцэн ирэх: Хөтөлбөрийг дүүргэхийн тулд судалгааны ажлаа хийхээр Японд биеэр ирэх ёстой.
  • Жендэрийн тэгш байдал: ЖАЙКА нь эмэгтэй өргөдөл гаргагчдыг идэвхтэй дэмждэг бөгөөд бэлгийн чиг баримжаа, хүйсийн онцлогоос үл хамааран бүх өргөдөл гаргагчдад тэгш боломж олгоно.
  • Бусад: Хөтөлбөрийн хугацаанд Японы Засгийн газрын бусад тэтгэлэг (JASSO, JSPS, JST, JF гэх мэт) аваагүй эсвэл авахаар төлөвлөөгүй байх ёстой.

Бусад: Generative AI (Chat GPT гэх мэт) ашиглан материал бүрдүүлэх нь татгалзах үндэслэл болно.

3. Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй жагсаалт

  1. Өргөдлийн материал энд дарж авна уу.  (Application Documents):
    • Хувийн мэдээлэл.
    • Боловсролын түүх.
    • Одоогийн ажиллаж буй байгууллага болон Нэр дэвшүүлэх хуудас (Nomination).
    • Ажлын туршлага.
    • Мэдэгдэл (Нэр дэвшигчийн хүлээн зөвшөөрөх ёстой нөхцөлүүд).
    • Судалгааны төлөвлөгөө (Annex 2).
    • Карьер төлөвлөгөө (Annex 2).
  2. Төгсөлтийн гэрчилгээ (Graduation certificate):
    • Эх хувиас хийсэн, албан ёсоор баталгаажуулсан хуулбар байх.
    • Англи хэл дээр бичигдсэн эсвэл албан ёсны орчуулга хавсаргасан байх.
  3. Сурлагын дүнгийн хуулбар (Academic transcript):
    • Тухайн их сургуульд суралцаж байх хугацааны бүх дүн багтсан байх.
    • Эх хувиас хийсэн, албан ёсоор баталгаажуулсан хуулбар байх.
    • Англи хэл дээр эсвэл англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт.
  4. Англи хэлний шалгалтын сертификатын хуулбар.
  5. Гадаад паспортын хуулбар: Иргэншил, овог нэр, хүйс, төрсөн огноог шалгах зорилгоор (зурагтай хэсэг).
  6. 2 хувь цээж зураг (4cm/3cm)$: Өргөдлийн маягт дээр наасан байх (Эх хувь болон хуулбар дээр).
  7. Эрүүл мэндийн тодорхойлолт:
    • ЖАЙКА-гийн загварын дагуу Өвчний түүхийн (Medical History) хамт өөрийн зардлаар бүрдүүлж өгнө.
    • 2026 оны 9 дүгээр сард элсэх бол 2026 оны 4 дүгээр сарын 30-ны дотор хүргүүлнэ (Тодорхойлолтын огноо нь 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш байх ёстой).
    • 2027 оны 4 дүгээр сард элсэх бол 2026 оны 10 дугаар сарын 31-ний дотор хүргүүлнэ (Тодорхойлолтын огноо нь 2026 оны 10 дугаар сарын 1-нээс хойш байх ёстой).
    • Жич: Хэрэв танд тусламж шаардлагатай ямар нэгэн хөгжлийн бэрхшээл эсвэл биеийн онцлог байгаа бол ЖАЙКА-гийн зүгээс бэлтгэл хангахад туслах зорилгоор Өвчний түүхийн (1-(c)) хэсэгт заавал тусгаж өгнө үү.

4. Материал хүлээн авах дараалал - ШУТИС-аас шалгарсан багш, ажилчдыг албан бичгээр Сангийн яаманд хүргүүлэх учир багш ажилчид материалаа заавал Гадаад харилцааны албанд авч ирнэ үү. 

6. Хугацаа болон тэтгэлгийн хэмжээ

  • Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл ГХА-218 тоот. Мөн bolortuya@must.edu.mn хаягаар файлаар явуулна уу. 
  • Тэтгэлэгт багтах зардлууд: Сургалтын төлбөр, сар бүрийн амжиргааны тэтгэмж (143,000–148,000 иен), ирэх буцах нислэгийн тийз, судалгааны зардал.

АНХААРУУЛГА: Материал дутуу, баллаж сохолсон эсвэл хугацаанаас хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авахгүй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг сургалтын танилцуулга (General Information)-аас уншиж танилцана уу.

Гадаад харилцааны алба

77921959

Affiliated schools