link
2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр
Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 314 тоот өрөөнд (Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагаас 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 99502554 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.
ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт (Ректорын 2025.05.09-ний өдрийн "Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай" А/144 тушаал)
ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА